эр хүн шиг байгаач хонгор минь

ичих юмгүй намайг шууд тэврээч

ханхар сайхан цээжинд чинь тэврүүлж

халуун янаглалыг чамаасаа амсая

    цэцгийн дэлбээ шиг нээгдэх уруулыг минь озооч

    цээжин дэх хүслийг минь дарж номхотгож өгөөч

    насан залуугийн эрч хүчээр намайг энхрийлэн таалаач

    навчин улаан тамгаа хүзүүнд минь үлдээгээч

цамцны минь товчийг нэг нэгээр нь тайл

цаглашгүй залуу насаар намайг бүрхэн аваач

тодрон товойх хөхийг минь үнсэн илбэн таал

тогтож ядсан биений минь цангааг тайлан амраагаач

    арга билгийг нийлүүлэх эр эмийн заяаг

    амраглалын сайхан бүхнийг чамаасаа амсмаар байна

    бүсгүй даруу зан минь намайг хориод байна

    бүх юмыг чи өөрийнхөө дураар шийд2095747yccdklfs7s.gif

profile