Яагаад гэдэг асуултын хариу бүхнийг мэдэхээрээ
Яахын аргагуй хүүхэд насаа орхидог юм болов уу?
Болж бүтэхгүй бүхнийг бодсоор байж
Бодол минь хүртэл нэг л гунигтай

Шуугианаар дүүрэн хүүхэд нас минь
Шулганан ярилцах эрх яриа минь Эргээд ирэхгуйгээр намайг орхиод
Эрх охин минь баяртай гээд яваад өглөө гэж уу?

Цог золбоолог томчүүдийг хараад
Цаг хугацаанаасаа яарч би том болохийг хүсдэг байсаан
Томоогүйхэн нас минь холдон холдсоор
Том болчихлоо гэж үү би үгүй байгаа даа

Дахин чамтайгаа учирахгүйдээ би цурхиран уйлахгүй ч
Даанч харамсаад байнаа чиний төлөө
Тоглохоос өөр ажилгүй бага нас минь
Тодоос тод сэтгэлд минь үлдэж дээ

Бусдын адил том болчихсон юм чинь одоо
Балчир үеэ хайрласаар л явъя даа
Бодоод байхаар буцаад очмоор жаргалтай
Бага насандаа би дэндүү хайртай
profile