Миний монголыг хөх тэнгэр ивээдэг шиг
Монголын гоо охидыг мөнгөн саран гэрэлтүүлдэг юм
Тэнүүхэн монголыг минь харцаараа уярааж
Тийм л монгол охидод бид хайртай

Зүрхний гүнд нуугданхан байдаг охид минь
Зүүдний тайлалд гийж байсан охид минь
Эгшиглэн ирдэг дүр төрх нь мартахын аргагүй
Энэхэн хайр нь л сэтгэлийг татдаг юм

Үрийн бүүвэйг уянгалан дуулдаг
Үүрдийн жаргалыг сэтгэлээр дууддаг
Халуун хайрыг харцаараа уянгалуулдаг
Ханийн түшигээ хайрандаа дурлуулдаг

Хатуу орчлонг дуугаараа зөөлөлдөг
Халхын охид сэтгэл булаам
Сэлүүхэн монголын сэвэлзүүр салхи нь ч
Сайхан охидын төлөө л салхилна

Намрын салхи нэг л уйтгартай ч
Налагар монголын харцанд сэрдэг юм
Ийм л монгол охидод хайртай
Тийм л дулаахан хайранд дуртай

profile