Эрт урьд цагт нэгэн тосгонд сайхан сэтгэлт Кунжуй гэдэг хүүхэд амьдардаг байж гэнэ. Кунжуйг жоохон байхад ээж нь нас барж хойд ээжийн гар дээр өсчээ. Харин хойд ээж нь үнэхээр хорон санаат нэгэн байж гэнэ. Хурдан гарч ажил хийхгүй юу хийгээд удаад байгаан бэ хэмээн амрах боломж ч өгөхгүй Кунжуйг зардаг байжээ. Хойд ээж нь Патжуй хэмээх хүүхэдтэй юмсанжээ. Патжуй нь маш царай муутайн дээр их зөрүүд адайр зөрүүд зантай гэнэ. Юм л бол сайхан сэтгэлт Кунжуйг дээрэлхдэг байв. Хурдан хоол өг Миний хөлийг угааж өг Гар даараад байна шүү дээ Нэгэн өдөр хойд ээж нь Кунжуй Патжуй хоёрыг дуудлаа. Тэр давааны цаана байгаа талбайг хагалаад ир Гэхдээ Кунжуйд хайрган чулуутай хатуу талбайг Патжуйд элсэн шороотой зөөлхөн талбайг хагал гэжээ. Тэгээд ч зогсохгүй Кунжуйд модон зээтүү Патжуйд төмөр зээтүү өгч гэнэ. Кунжуй модон зээтүүгээр хичээнгүйлэн хайрган чулуутай талбайг хагалж эхэлжээ. Гэтэл зээтүү нь чулууны ирмэгт тээглэж хугарч орхив гэнэ шүү Яанаа энэ том талбайг хагалж дуусах яагаа ч үгүй байдаг.  Хойд ээждээ загнуулна гэж бодохоор л нулимс нь бөн бөн урсаж гэнэ. Нэгэн өдөр тэдний хамаатны гэрт том найр болж гэнэ. Хойд ээж , Патжуй хоёр баярлан хөөрсөөр гоёлын хувцсаа өмслөө. Кунжуй дагаж явмаар байсан ч энэ нь түүний хувьд бүтэхгүй санаа байлаа.Чи вааранд ус дүүргэж тавиад хашаанд байгаа арван сүрлэн ууттай будааг бүгдийг нь нүдээд арван ширхэг хуйлаастай даавуу нэхэж дуусгаж байж найранд ирээрэй . Хойд ээж нь Кунжуйд баахан ажил өгөөд Зөвхөн Патжуйг дагуулаад найр болж байгаа айл руу яваад өгч гэнэ. Кунжуй хичээнгүйлэн вааранд ус хийж эхэллээ. Хийгээд л байлаа хийгээд л байлаа ваар огт дүүрсэнгүй.Ёроолгүй ваар болоод л хийсэн ус нь асгарсан байж. Одоо яанаа Кунжуй лагхийн сууж мэгшин уйллаа. Гэтэл хаанаас ч юм нэгэн бах мэлхий мөлхөөд ирэв. Кунжуй Кунжуй битгий уйл би чамд туслая

Бах өргөн нуруугаараа ваарны ёроолыг бөглөж өгч гэнээ. Кунжуй ваараа усаар дүүргэлээ. Бах мэлхий минь, бах мэлхий, минь маш их баярлалаа.

Ингээд Кунжуй яаран будаагаа нүдэж эхэллээ. Нүдээд л байлаа нүдээд л байлаа.Уул овоо шиг овррлж тавьсан будаанууд нь ер багасдаггүй гэнэ шүү . Яанаа энийг хэзээ хийж дуусганаа. Кунжуй дахин лагхийн сууж мэгшин уйллаа. Гэнэт хаанаас ч юм сүр сар хийсээр болжморууд нисэн ирлээ. Кунжуй Кунжуй битгий уйл бид чамд туслая  Болжморууд хошуугаараа будааг дүг дүг тоншиж эхэллээ. Нүд ирмэхийн зуур арван боодол будааг бүгдийг нь нүдээд дуусгачихав.

Болжмороо болжмороо та нарт маш их баярлалаа.

Одоо хурдан даавуугаа нэхье дээ Хурдан хийвэл найранд очиж амжих юм шиг байна шүү Даавууг нэхээд л байлаа нэхээд л байлаа ер багасдаггүй гэнээ. Гэтэл хаанаас ч юм шидэт дагина бууж ирлээ.Кунжуй Кунжуй даавууг чинь би нэхээд өгье Харин чи хурдан энэ торгон хувцас цэцгэн хээтэй хувцсыг өмсөөд найр луу яв Үнэхээр тэгж болно гэж үү Кунжуй гоёмсог торгон хувцас цэцгэн хээтэй хувцсыг өмслөө.Тэр яг л дагина шиг үзэсгэлэнтэй харагдаж байв. Кунжуй торгон хувцсаа өмсөн гэрээсээ гарлаа.Тэрээр чулуун гүүрээр болгоомжтой гэгч нь гарч байтал гэнэт аянга ниргэх мэт чимээ гарав гэнэ. Кунжуй давхийн цочсондоо цэцгэн хээтэй гутлынхаа өрөөснийг нь горхины усанд унагаж орхив. Одоо яанаа Кунжуй цэцгэн хээтэй гутлаа авах ч завдалгүй яаран гүйгээд явчихав. Хөөх ямар үзэсгэлэнтэй охин бэ Гүүрээр өнгөрч явсан ханхүү ухаан жолоогүй гүйж яваа  Кунжуйг хараад мэл гайхан хоцорлоо. Алив түргэн энэ цэцгэн хээтэй гуталны эзнийг олоод ир хэмээн ханхүү зарлиг буулгалаа. Цэргүүд цэцгэн хээтэй өрөөсөн гутлыг барин эзнийг нь хайхаар явцгаалаа

Хүүе энэ чинь Кунжуй юу даа 

Найран дээр ирсэн Кунжуйг хойд ээж нь хараад шууд л хашгичав. Вааранд ус дүүргэж тавьсан уу .Бүх будаагаа нүдсэн үү зотонгоо юу болгов.Ингэхэд наад торгон хувцсаа хаанаас хулгайлаад өмсчихөв.Тэгээд ч зогсохгүй үзэсгэлэнт Кунжуйг хэн нэгэн харчихвий хэмээн хардсандаа хурдан гэгч нь гал тогоо руу хөөж явуулав.Энэ цэцгэн хээтэй гуталны эзнийг олохоор ирлээ.Цэцгэн хээтэй гуталны эзнийг хайж тосгон даяар хэсүүчилсэн цэргүүд найр болж байсан гэрт орж ирлээ.Ханхүү цэцгэн хээтэй гуталны эзнийг эхнэрээ болгож авах юм гэнэ.гэсэн үгийг сонсоод нөхөрт гараагүй бүсгүйчүүд бүгд л ухасхийж гэнэ. Наадах чиний миний цэцгэн хээтэй гутал Үгүй ээ минийх гээд байхад Өчнөөн олон бүсгүйчүүд бүгдээрээ өмсөж үзэхэд цэцгэн хээтэй гутал хэнд ч таарсангүй. Хүүе миний цэцгэн хээтэй гутлыг яагаад булаацалдаад байгаа юм бэ хэмээн Патжуй хүмүүсийг түлхсээр оймстой хөлөөрөө гүйн ирлээ.Патжуй аахилсаар цэцгэн хээтэй гутлыг өмсөх гэж үязсэн боловч хөл нь хэтэрхий том болохоор орсонгүй. Энэ уг нь миний охины цэцгэн хээтэй гутал яах аргагүй мөн байна шүү дээХойд ээж нь Патжуйд хүчээр цэцгэн хээтэй гутлыг чихэн өмсгөх гэж оролдлоо.Ёо ёо ёо Патжуй дуу алдан гэдэргээ саваад уначихав.Харин тэр үед нэгэн цэрэг гал тогооны өрөөнд байгаа Кунжуйг хараад Бүсгүй минь энэ цэцгэн хээтэй гутлыг өмсөөд үзээч Хүүе наад охин чинь таарахгүй ээ таарахгүй Хойд ээж нь гараа хоёр тийш нь савлан ориллоо.

Алив  холдооч

Цэрэг эр хойд эх Патжуй хоёрыг тийш нь түлхээд Кунжуйд цэцгэн хээтэй гутлыг өмсгөлөө. Цэцгэн хээтэй гутал Кунжуйгийн хөлд яг таарав.Юу ийм юм байж таарахгүй Кунжуй ханхүүгийн эхнэр болох юм гэж үү Хойд эх Патжуй хоёр атаархаж хорссондоо газар дэвсэлж гэнэ. Тэр бүсгүй мөн байна. Ханхүү үзэсгэлэнт гоо Кунжуйг хараад хөл нь газар хүрэхгүй баярлалаа. Ингээд Кунжуй нүүрэндээ оо энгэсэг түрхэн улам хөөрхөн болж ханхүүтэй суугаад маш их аз жаргалтай сайхан амьдарч гэнэ. Харин хойд ээж Патжуй хоёр муу зүйл их хийсэн учраас ханхүү хатуу шийтгэхээр болж гэнэ. Гэтэл сайхан сэтгэлт Кунжуй тэр хоёрыг уучилсанаар буруугаа ойлгон , сайн сайхан амьдрах болж  гэнээ.