Санаж байна....

Үдэш ирэхээр гуниг хөглөрдөг

Өнөөдөр шиг өдөр хоног  олон тохиодог

Чамайг нэхэж, орон зайг гартаа барьж

Шүлгийн дэвтрээ дэлгэж

Цаг хугацааны зовлонт мөрүүдээр зүрхээн аргадсан

Сар шиг л хүйтэн гэрэлтэй мөчүүдийн дунд

Санаж байна чамайг би,  маш их санаж байна.

          Үдэж өгөхөөр сүүлчийн удаа болзсон

          Үнэндээ хоцорч очсон хором бүрийг санаж байна

          Надад хайртайгаа хэлж гараас минь хөтөлж алхсан

          Намуухан эгшигт өвлийн оройг санаж байна.

          Санаж байна би чамайг санаж байна.

Нэхэл хатуухан сэтгэл сар жилүүдийг өр лүү минь түлхэж

Нимгэн уруул дээр зүрхээ орхиод хоцорсон өөрийг  чинь нэхэж

Тодоос тод дурсамж хором хормоор алгуурхан урсаж

Томоогүйхэн харц , зөөлөн инээмсэглэл чинь сэтгэлд тойрсон

Гэнэхэн дурлалын дэндүү дотно ертөнцийн дунд би

Гэрэвшиж гоморхсон ч чамайгаа дэндүү их санаж байна.

          Ганган үдшийн тухай хамтдаа ярилцсан хаврын оройг

          Ганцхан чамд л дэлгэдэг нууцтайгаа хамт санаж байна

          Үргэж нисэх үзэсгэлэнт шувуу шиг аниргүйхэн нүдээрээ урсгаж

          Үргэлжид надад хэлдэг дурлалын шүлгүүдийг чинь санаж байна.

          Санаж байна би чамайг, санаж байна.

Энгэсэгт ягаан хацар чинь цээжин гүнд гуниг хурааж

Энэ л мөчид чамд очих гэж зүрх минь солонго болж нумраад

үзэсгэлэнт гэрлийн дээгүүр сэтгэл минь доголон нулимс унагаж

Үнэндээ яг одоо чамайг л эрэн алхалж байна.

          Сар сараар алсрах орчлонгийн зовлонт хормуудаас

          Сарыг уйлуулж чамайг хүлээх гунигт үдшийн дэргэдээс

Санаа алдаж зогсохдоо

Сэтгэлдээ зуун зуун зурвас бичиж

Санаж байна чамайгаа би,

                             Дэндүү их санаж байна...

profile