yuunaa.jpg


Энэ жимээрээ

Ээлжлэн үргэлжлэх энэ цаг хугацааны аясаар
Эргэлдэж хөвөх энэ дэлхийн жамаар
Хүн төрөлхтөний амьдрал өрнөсөөр
Хамаг зүйлс байраа солин хувьссаар
Миний бодол төгсрөн бүрэлдэж
Мөнхийн оршилд аажмаар ойртож байна
Өөрийгөө хайх аялал минь үргэлжилсээр
Үнэн худлын чанарыг таньсаар
Үүрдийн амьдралд алхам алхмаар дөхөж байна
Унтахгүй байх нууцыг хүсэж
Учрахгүй байх харцыг эрж
Ууж идэхгүй байх хүчийг олж
Улам төгөлдөрлүү бага багаар алхаж байна
Энэ аялал минь хэзээ ч дуусахгүй
Эхлэл үгүй төгсгөл үгүй байж магадгүй
Магадгүй ойртох тусам эрэл маань ихэсч
Мацах оргил маань улам өндөр болж байна
Ахисаар би хязгааргүйг мэднэ
Амьдарсаар би хоосон оршихуйг танина



profile