Бахархал Миний зүрх сэтгэлийн бахархал

Мандах наран лугаа адил хүсэл тэмүүлэлийн минь жигүүр

Холын холоос олон жилийн турш

Хоромыг ч алдалгүй бодож санасан

Сайхан бүхнийг чинь магтан дуулж

Санасан сэтгэлээ толгой холбон буулгасан

Зүрхнээсээ зүрхэнд  чинь хүргэх гэж

Зүүдэндээ ч болов уулзахсан гэж

Хайр дүүрэн тэврэлт учирлыг

Хамаг бие сэтгэлээрээ хүлээсэн

Зөөлнөөр мишээх инээмсэглэл чинь

Зөвхөн минийх гэмээн харц чинь

Мэлмий юунд минь шингэсэн болохоор

Маргааш нөгөөдрийг умартан тэмүүлсэн

Хүсэн хүлээсэн мөчийг учралыг

Хамгийн нандин сайхан нь байна гэж

Хорвоод бидний хайр аз жаргал дүүрэн

Хамгийн сайхан өдөр байна гэж

................................................................

Нулмис дүүрэн энэ харц минь

Нүгэлт энэ орчлонд яах гэж төрсийн бэ? гэж

Өөрөө өөрөөсөө асуух мэт санагдана

Өөрийгөө зэмлэж түүнийгээ уучилна

Намуухан инээсэглэл чинь урьдын хэвээр

Намайг татсан харц чинь тэр л хэвээр

Бусдад чи хэн байх нь хамаагүй ээ

Бурхан биш чи миний шүтээн

Гагцхүү чи ямар болсон нь хамаагүй ээ

Ганцхан миний гоо үзэсгэлэн

                                       Учир..,Хайрлахын учир 3 номноос