Эхлэлтэй болгон төгсгөлтэй байдаг юм болов уу даа
Эмтэрхий болгон бүтэн байсан шиг
Наран саран ээлжлэнэ гэдэг ч худлаа тийм үү дээ
Настан буурлууд бүгд нялх л байсан, тийм дээ
Хоромын төдийд хувьран өөрчлөгдөх салхи лугаа би юу жам уу?
Хамхуул лугаа даган өөрчлөгдөх цаг хугацаа, хоромууд
Дуртай дургүй нь хамаагүй дуусдаг хором, надад
Хүссэн хүсээгүй ялгаагүй дуусдаггүй жам, хорвоод 
Төгсгөлөө бодон айж амьдрахаар аархаж амьдарья даа, жамаар нь
Эмтэрхээ мэдсээр эргэж буцаагүй амьдарч л байна, жамаар нь
Нартай өвлийн өдөр сар мэлтийдэг ч сартай зуны шөнө нар гялбахгүй, жамаараа
Жам ёсыг зам мэт дагаад л хамхуул бус хүүхэд адил явна
Хорвоогийн жамаар ховорхон олдсон нялхаас настан хүргэх зам
Хүслээр минь олон салаа зам жам бол  доо...

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn