Тэнгэр эцэгтэй гэх
Газар эхтэй гэх
Энэ нэгэн улсын иргэн, би

Ээжийн биеээс бие тасран төрж
Эрүүл саруулын гайхамшигыг үзүүлэн өсжээ.
Аавын ухаанаас ухаанаа ургуулж
Авьяас чадварын гайхамшигыг мэдрүүлэн өсжээ.

Төрсөн бие эрийн цээнд хүрч
Түмэн олондоо тус хүргэх гэж
Түмэнтээ  алдааг онож
Төрсөндөө харамсах шахаад

Алдаа болгон, сургаал үгнээс нь зөрснийх
Ахиулан дахиулан давтсаных
Ад болох шахлаа
Аав минь уучлаарай.

Эх орон юундаа их зүйлийг хийх гэж
Эрүүл биегүй нэгэн болж
Элдэвээр өвдөх болгон зөрүүдэлснийх
Энэ бие ганцханг мартсаных
Эгээ л үхэх шахлаа
Ээж минь уучлаарай

Газар, тэнгэрийн дунд
Гайхамшигт амьдрал байдаг шиг
Аав, ээжиин дунд
Алаг үрс бид нь шүү.

Тэнгэр нурж
Газар цөмөртөл

Аавыгаа
Тэнгэр шиг сүрлэг, тайван байлгаарай

Тэнгэр нурж
Газар цөмөртөл
Ээжийгээ
Дэлхий шиг уужам , тайван байлгаарай

Тэнэгхэн үр нь чи мөн ч
Тэнэгээ тэгж бүү харуулаарай.

Захьяa!!!


2009/03/31
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn