Хүний орчлонгийн дээд, амраг ханийнхаа тулах тулгуур, өмөг түшиг, үр хүүхдийнхээ

амьд бурхан нь болсон аав нарынхаа хөрөг нийтлэл, гэрэл зургийг түүхэн номонд багтаан

мөнжхүүлэх боломжийг бид танд олгож байна. “МИНИЙ САЙХАН ААВ  2012” номын хуудсанд

аавыгаа хөрөг зурагтай нь мөнхлөхөд тань ,

“Миний сайхан ээж ” “Миний сайхан аав  цуврал    номуудыг хэвлэн гаргасан туршлагатай хамт олон та бүхэнд    туслах болно.

Эглийн эгэл хэрнээ дотроосоо үргэлж “булгилж” явдаг хүмүүс бол бидний аав нар

билээ. Улс нийгэмдээ хийсэн бүтээсэн зүйлтэй, үр хүүхэд, ач зээ, амраг ханьдаа хайр

халамжтай, бидний амьдран буй энэхэн дэлхийд хүмүүний сор нь болж ирсэн ч урлаг соёлын

одод, улс төрийн зүтгэлтнүүд, уран гоолиг загвар өмсөгч охид шиг сонин бүрийн нүүрэн дээр

зураг нь гараад байдаггүй, телевиз радиогоор тэдний тухай огт дурсдаггүй. Өөрийгөө

рекламдаж, өндөр нэр хүндийн төлөө хөөцөлддөггүй, өөрт оноогдсон тавиландаа л эзэн нь

болж, хөвгүүд, охидынхоо ирээдүйн төлөө энэ биеэ зориулсаар байдаг аавууд олон. Тэднийхээ

тухай үр хүүхэд бид л дуурсгаж, олонд таниулах учиртай. Энэ бол зүгээр л нэр төр хөөцөлдсөн

хэрэг биш юм. Учир нь, та аавдаа төрийн одон медаль, энд тэндэхийн лангуун дээр өрөөтэй

байдаг эрээн мяраан цом мөнгөөр худалдаж авч өгөөгүй. Хэтэрхий чамин үгээр худлаа

магтаагүй. Олонд таниулж од болгох гээгүй.

“Миний аав ийм хүн байсан юм аа” гэж үр хүүхэд, ач зээ нартаа үзүүлэх бичигдсэн

намтар, хэвлэсэн зурагтай үлдэх боломж юм. Хэрвээ та энэхүү номонд аавыгаа багтаахыг

хүсвэл 89825582 ,95001875  дугаарын утсаар холбогдоорой.

profile