Гал халуун дурлалын дарс жүнзэнд бялхаж
Ганцхан чамд хайртай байсан үе надад бий
Үнэрийг чинь аясын салхинаас эрэлхийлж
Үнэндээ ганц чамайг л хайрласан мөчүүд надад бий

Хаврын яргуй сэтгэлээс минь аяархан өндийж
Харцанд чинь миний энгэр нэвт гэрэлтэж
Уруул минь чиний л биеээр хэрэн тэнүүчилж
Угтаа чи минийх байсан үе бас чамд бий


Ийм л чигээрээ намар өвлүүдийг үдэх гэж
Энэ л хэвээрээ хавар зунуудыг угтах гэж
Урсах нулимс дурлалын хилээр даван зугаалж
Ухаангүй чамруу тэмүүлсэн үе надад бий

Цэцэг хүртэл атаархасан хайр сэвтэхийн цагт
Цээжин дотор гомдол тунирхал сүлэлдхийн үед
Надад дурлал өгч гийгүүлсэн чи
Навчистай хамт хийсэн одсон

Аргаа барсан дурлал орхиод явахын үед
Амьсгалын чинь тоогоор надад шингэсэн
Аажмаар салхинд туугдах хумхийн тоосыг
Алгаараа түүн хөл нүцгэн үлдсэн би

profile