Цэцгийн хуар адил үзэсгэлэн чамд үгүй ч
Цэнгийн цагаан инээмсэглэл байж л таарна бүсгүй минь
Цэвэрхэн төрсөн биенд торгоны өнгөөр дарагдаж
Цэх шулуун алхаанд чинь замын цэцэгс бөхөлзөнө

Өөдрөг яв бүсгүй минь

Дарс шиг шимтэй амьдралын охь нь болж амтал
Дурлал шиг ариун хайрын цэцэг нь болж тэмүүл
Хүн шиг хүний төлөө зүрх нь болон амьдарч
Хүсэл шиг хүнийхээ төлөө гол нь болон гэрэлтэж

Өөдрөг яв бүсгүй минь

Асгарсан нулимсны амтнаас зангилаас нь олж ухаар
Алдарсан сэтгэлийн үзүүрээс түшигтэйг таньж уяар
Бүсгүйн заяатай бүтэн байлган түшилцэж
Бүүвэй аялах аялгуундаа орчлон бүхэлд нь уярааж

Өөдрөг яв бүсгүй минь

profile