images (54).jpg

Хэлье гэвч хэлж үл чадна 

Хэнзхэн хайр ямар эмзэг юм бэ?

Ярья гэвч ярьж үл чаднам 

янаг хайр ямар халуун юм бэ?

Дэндүү их чам руу тэмүүлсэн хайраа 

Дэнсэлж нэг үзлээ ямар ариун юм бэ?

Сүү шиг цагаан нүгэлгүй ариун хайранд минь

Сүүдэр туссан нь хэний буруу юм бэ?

Дурлалын дарсанд мансуурсан тэр л эгэл өдрүүдийг 

Дурсаж нэг үзлээ яасан хурдан өнгөрөө вэ?
Одоо болье гэж өөрөө өөртөө хэллээ

Огт мартаж чадахгүй нь ямар их дасаа вэ?

Явъя гэж чи хүслээ гэж үү..

Яавч чамайг хориглож би чадахгүй нь

Хорвоогийн сайханыг хамтдаа эдлэх гэсэн 

Хонгор залуу нас минь үүнд буруугүй шүү дээ

Дурсгал болон надад юу ч өгөхгүй гэж үү

Дурсамж дүүрэн өдрүүдээ амархан мартлаа гэж үү

Нартын жаргалыг хамтдаа амсах гэсэн

Насан багын сэтгэлийг минь эргэж нэг санаач

Эр хүний сэтгэл дандаа хатуу байдаггүй

Энхрий хонгор чамайгаа хэзээ ч мартаж чадахгүй 

Хорвоо биднээр дэндүү тохуурхсан ч гэлээ

Хожуу учирсан нь бид хоёрын буруу юм уу?

profile