images (39).jpg

Хорвоогийн жам ёсоор бүсгүй чамтай учрахдаа 

Хонгор сэтгэл гээчийг төсөөлөх ч үгүй явжээ

Хоног өнгөрөх тоолонд хайрын сэтгэл алдран

Хорвоод чамдаа дасахыг анзаарах сөхөөгүй байжээ


Алдрай хүслийн тэнгэрт аажим аажмаар хуралдан

Алагхан зүрхний угт хайрын гал дүрэлзэхэд

Амраг хайрын сэтгэлээ татан авч чадалгүй

Ариун сайхан чинийхээ гоо үзэсгэлэнд уярчээ


Хүсэл хайрын дээдээр од болон гялалзаж 

Хүрэшгүй гоёмсог өндөрлөгт урин дуудаж гялалзсан

Хөөрхөн төрсөн чамаасаа холдоё гэж бодовч

Хүсээд ч хүчлээд ч би чадахааргүй болжээ 


Жинхэнэ үнэн хайрыг чамаасаа амссандаа бахархана би

Жигүүр мэт хүслээр яаран чамдаа очиход

Жишим ч үгүй буруу харан суусан ч

Жирийн бус учралаар чамтай учирсандаа баярланам ..би 


Саруулхан энэ хорвоод хайрын шижим дээр учирсан

Сайхан төрсөн чамтайгаа ханьсан жаргахын тулд

Санасан бүхэндээ хүрэх хүний чадлыг ухааруулсан

Сарны гэгээтэй нарны илчтэй хайраа би хайрлана..

profile