images (46).jpg 

Ганц ч болтугай үнэн яриач эрхэм та 

Гай гавьяа 2оо жигнэж үзээч

Гаслан зовлон гашуун үнэнд эх орон минь живж

Гал халуун цустай Монгол түмэн шаналж байна

Ардчилал үүссэн энэ 20 жилд 

Алдаа онооны аль дийлэнх бол...

Ард түмнийхээ төлөө гэж бүгд амлаж

Адаг сүүлд нь хараалгаад хоцрох юм.

Наран саран мөнхөд ээлжлэх хорвоод

Нам төрийн минь удирдагчид маань ямар хүмүүс байгаа вэ?

"Намайгаа жаргаана" гэж хоосон хийрхэж яваад 

Насан эцэс болоод үхээд өнгөрөө юу?

Цаг хугацаа урсан урссаар

Цаанатай наанатай амьдрал бужигнасаар

Цагаан цаасан дээр баахан хууль эрээчигдсээр

Цацрах гэрлээр алтан наран хэнийг нь ч ялгалгүй гийгүүлсээр

Төрийнхөө төлөө залбирсан өвгөд хөгшид буурлууд маань

Төөрөг жам ёсоор орчлонгоос халь ж одсоор

Тэднийхээ бүтээсэн хөрөнгөн дээр туйлж бид дуусгачихаад

Тэгээд өмнөх үеэ байнга хараан зүхсээр

Ганц ч болтугай үнэн яриач эрхэм та...

Архидсан гэнэ 

Авилга авсан гэнэ.. аваагүй л гэнэ

Ардынхаа төлөө юм хийсэн гэнэ бас хийгээгүй гэнэ

Чинийх буруу миний зөв гэнэ

Чи бидээ тулаад хэрэлдэж маргалдсан гэнэ

Байчихаад 

Төрийнхөө ордон дотор 

Түмний өмнө зодолдсон гэнэ.

Өөр өөрийнх нь халаасанд байдаг ТВ үүд

Өмөөрч янз бүрээр магтсан гэнэ бас муулсан гэнээ..

Та нар чинь хүн юм уу?

Эсвэл хүн чулуу юм уу?

Хүрэн зүрх чинь Монгол гэж цохилдог юм уу?

Хүнээс төрсөнөө мартдаг юм уу?

Яахаараа та нар чинь

Номтой эрдэмтэй гэж гайхуулдаг мөртлөө

Нохойн сургуулийн НОХОД шиг

Ноцож байдаг юм бэ? нэг нэгнээ

Усан галавын тэртээгээс энэ нутагт суурьшиж 

Ураг төрөл ахан дүүс болчихоод

Унахдаа унаж урагшлахдаа урагшилж 

Уудам эх орноо яагаад хөгжүүлж чаддаггүй юм бэ? бид чинь

Ингэтлээ юунд нэгнийгээ үзэн ядна вэ?

Эрээ цээргүй юунд бие бие рүүгээ давшилнам бэ?

Эх түүх Монголчуудаа эвтэй бай гэж сануулсаар байтал

Эсвэл харь гүрний боол болох гээд байж ядаад байна уу?

Эрх баригч нь нэг тал 

Эсрэг нам нь нөгөө тал

Энэ чинь  нохойн зодоон уу

Эрдэмтэн мэргэдийн мэтгэлцээн үү?

Сонгуульд ялах гэж солиорч солиорчоод

Сонгогдсон хойноо мэдэмхий царайлж 

Согт цэнгэ хулгайл гэж 

Сонгосон юмуу та нарыг

Илтгэл тавихаараа "Ард"ынхаа төлөө гэж уухайлна

Иргэдийн халаасыг зөрүүлээд хоосолно

Олигтой нэгнээ алж устгачихаад

Улсынхаа буянг туйлж дуусгачихаад

Орон тоонд бөглөрөн суугаа 

Та нарыг харахаас зэвүү хүрэх юм.

Тарцгаа Одоо больцгоо

Та нараас өөр 

Тархай бутархай улсаа тас атгачихаад

Дэлгэр Монголоо 

Дэлхийн тэргүүн орон болгох

Танхай ухаантай аавын хүү 

Олдоноо

Омог бардам Чингэсийн удам 

Ондоо болно

Тэр цагт 

Тэнэг та нарын хийсэн нүглэнд 

Үрс чинь сүйрч

Тэгээд дурсах хүнгүй 

Дуудуулах алдаргүй 

Араг яс болон 

Арзайж хэвтэх вий дээ ..

Жалган дотор

download.jpg 


profile