11.jpg х

Хэлтгий заяаг минь тэгшлэх гэж чи минь наддаа заяагаа юу

Хэлээд ирдэггүй хайр хэнзхэн зүрхийг зовоогоо юу

Дурлал хайр жаргалын дундуурыг дүүргэх гэж 

Дуулим энэ орчлонд үйлээр бид учраа юу

Нүгэл нүгэл гэвч нүдний чинь сайханд 

Нүгэл нүгэл гэвч нүцгэн биений чинь гуалигт 

Алд биений жаргал ааш аалинд чинь

Амраг хонгор чамдаа арга ч үгүй даслаа даа

Үхэл нь ирсэн эрвээхий дэнгийн голыг шүтнэм 

Үйл нь дуудсан үрс 2 биендээ даснам

Дуундаа уярч дурлалдаа согтсон сэтгэл минь

Дурлалын гурвалжингийн золиос болсноо үл мэднэм

Сэтгэлийг минь гэгэлзүүлсэн урьхан ариухан дурсамжууд

Сэрж боломгүй зүүдэндээ хар дарсан мөчүүд

Ширхэг ширхэгээр унасан намрын модны навчис

Сэм сэмхэн санаашран гунихарч суусан өдрүүд

Өдөр өнгөрөх бүрийд л чамдаа хайртай болох юм 

Үсэн буурал болтлоо ингэж явах шиг санагдах юм

Үйл лай минь ийм юм байлгүй дээ

Өнгөт энэ орчлонд яавал зохилтой юм

Ай хөөрхий хорвоо дээр 

Алдаа онооны тавилан дээр

Амраг хайр сэтгэлээрээ 

Амьдарч явна уу даа орчлон дээр

profile