images (30).jpg


Бүсгүй чамтай би шинээр дахин нэг танилцахсан

Бүх юмыг шал өөрөөр эхлэхсэн

Бүрэг ичимхий ноMхон дорой бсанаа болиод

Бүүр өөр нүүрэмгий болоод учрахсан

Өөрөөсөө ч илүү хайртай чамдаа дэндүү  зөөлөн харьцсандаа

Өөдөөс чинь ядаж эгцхэн ч харж чаддаггүй бсандаа

Өнөөдөр чамайг өөрийн болгож чадалгүй алдчихаад

Өнөөх дурлалаа шинээр ахин 1 эхлэхсэн гэж санаашран сууна

Хэрвээ бүх юм эргэж дахин шинээр эхэлбэл

Хэтэрхий хайртай чамайгаа тоохгүй юм шиг царайлахсан

Хэнзэрч нялхарсан зүрхэнд чинь дурлалын сум харвачихаад

Хэнэг ч үгүй инээмсэглэж бусад охидтой хардуулахсан

Олон хоног хүлээсэн сургуулийн баярын үдэшлэг дээр

Огт танихгүй юм шиг хажуугаар чинь зөрөхсөн

Торомгор алаг нүдэнд чинь хайрын нулимс хурж

Тогтож ядан зогсохыг чинь сэм сэмхэн харахсан

Бүсгүй чамтай би шинээр ахин 1 танилцвал

Бүх юмыг дахин 1 эхэлвэл

Бүтэлгүй хайрынхаа тухай захиагаа өгөөд эргэхэд чинь 

Бүх буруугаа хүлээж хайртай гэж шивнэхсэн

Бүсгүй чамтай би шинээр ахин 1 танилцахсан

Бүх юмыг шал өөрөөр эхлэхсэн

Бүрэг ичимхий номхон дорой бсанаа болиод

Бүүр өөр нүүрэмгий нэгэн болоод учрахсан

profile