Сүх хүү ба цагаан морь

Тэнгэрийн хаяанд газар тулсан , эцэс төгсгөлгүй өргөн уудам тал нутаг бүхий Монгол орон ард түмэн нь хөхрөх талд цайвалзах гэр хэмээх сууцанд амьдардаг.Хонь ямаа үхэр морь тэмээ маллаж шинэхэн өвс даган нүүдэллэн амьдардаг гэнэ. Хөгжилдөн баярлах  үеэрээ морин хуур гэдэг хөгжмөөр уянгат сайхан дуугаа дуулж хуурддаг. Морин хуур бол монголчуудын хамгийн дуртай нандигнан хайрладаг хөгжмийн зэмсэг юм. Тэр хөгжмийн толгойг морин толгойтой адилхан урласан учраас морин хуур гэж нэрлэдэг.Морин хуурын тухай гунигтай түүхэн домог уламжилж ирсэн байдаг. Эрт дээр үед сүх шиг хүч чадалтай бат бөх гэдэг утга учир бүхий Сүх гэдэг хүү амьдардаг байжээ.Сүх хүүгийн хариулдаг морьдын дунд цас шиг цагаан нэгэн унага байдаг байжээ.Сүх хүү тэрхүү унагандаа маш их хайртай байв. Цас шиг цагаан өнгөтэй учраас Цагаан гэдэг нэр өгчээ.Сүх хонин сүргээ ч хариулж байхдаа ч гэсэн цагаан морио дагуулж явдаг байжээ.Сүх хүү цагаан морь хоёр найзууд шиг л талаар давхиж нааддаг байв.Цагаан морь нь цас шиг цагаан дэлээ хийсгэн салхи шишиг хурдлан давхихыг харсан хүн болгон бахдан атаархан хардаг байдаа. Тал нутагт зун цаг ирэхэд онцгой баяр наадам болдог байлаа.

Наадам гэдэг нэртэй баяр ажээ.Наадмаар мооь уралдуулж нум сум харваж бөх барилдаж нааддаг .Айл саахалтынхан нь Сүхээ хүүг цагаан морио уралдуулахыг ятгав.

Энэ жилийн наадамд түрүүлсэн хүн үзэсгэлэнт гүнжтэй сууна гэж байна хэмээн ухуулжээ.Сүх хүүд зэрэг хурдан давхих нь сонин байв. Цагаанаа Хоёулаа уралдаад түрүүлэх үү гэхэд морь нь ихэд баярлаж байгаа мэт хин хин дуугарч толгой дохив. Хурдан морины уралдааныг үзэхээр ирсэн хүмүүс олноороо үүл шиг хуран цугларсан байв. Уралдаанд оролцож буй охид хөвгүүдийн унасан морьд тал нутгийг нөмрөн бүрхэв. Цагаан морь нь бусдаасаа цоглог байсан бөгөөд Сүх ч итгэлтэйгээр Цагаан морио хөтлөж ирэв. Уралдаан эхэллээ.

Охид хөвгүүд ташуураа гозолзуулан далласаар уралдаж эхэллээ.Сүх цагаан морио унаад тэнгэрт нисэх мэт хурдлав.Морины туурайн доор шороо пурхийн дэгдэж , хөх өвс бужигнан босож байв. Чүү чүү Хүүхдүүдийн уухайлах дуу талаар нэг хадаж морины төвөргөөн газар дэлхийг донсолгож байв. Төдөлгүй морьд гараанд дөхөж эхэллээ. Гэхдээ тэргүүнд нь цагаан морь давхиж байв.

Цагаанаа цас шиг цагаан дэлээ дэвэлзүүлэн  салхи шиг хурднаар нойтон газарт тоос манартал давхиж байлаа.Цас шиг цагаан морь түрүүллээ.Салхи шиг хурдан давхиж байна шүү Цагаан морийг авчир хэмээн зарлигдав. Тэргүүн байранд орсон Сүх хүү цаган морьтойгоо хааны урд очив.Хаан Сүх хүүг хараад сэтгэл гонсойсон нь илт байлаа.Сүх хүү ядуу хоньчны хүүхэд байсан учраас тэр.

Үзэсгэлэнт охиноо хөдөөний хоньчин айлд өгөх дургүй байлаа.Хаан амлалтаа мэдээгүй царайлан тэс өөр юм ярив.3мөнгөн зоосыг шагнал болгож өгье оронд нь цагаан морио надад орхиод яв гэлээ.Сүх хүү гайхан бачимдан чанга дуугаар Би хурдан морьны уралдаанд орох гэж ирсэнээс биш морио зарах гэж ирээгүй.Юу гэнээ Миний өөдөөс тэрслэнэ гэнээ Энэ золигийг ташуурдаад хөөж явуул хэмээн хаан ихэд уурсан түшмэддээ тушааж гэнэ.Сүх баахан ташуурдуулж цагаан морио булаалгаад нутагтаа буцаж ирэв.Уралдаанд түрүүлсэн цас шиг цагаан морийг булаан авсан хаан ихэд сэтгэл өндөр байлаа.Олон түмэнд гайхуулахыг хүсэн шөнө ч унтаж чадсангүй гэнэ.Хаан олон хүмүүсийг цуглуулан найр наадам хийж гэнэ.Найр наадмын үеэр хаан мориндоо мордож бусдад үзүүлэх гэв.Яг тэр үед цагаан морь гэнэт бусгаж хааныг унагаж орхив.

Тэрийг харсан хүмүүс тэсэлгүй инээд алдаж бас яахаа мэдэхгүй сандарч гэнэ.Цагаан морь бужигнааны дундуур шуугилдан буй олны дундаас сугаран гарч талын дундуур салхи мэт хурдан давхилаа.Хаан Тэр цагаан морийг бариад ав гэж орилов

Гэвч салхи шиг хурдан шувуу шиг дүүлэн одох цагаан морийг хэн ч барьж авч чадсангүй.Хаан нум сумаар харваад алж орхи хэмээн дахин орилов.Зарц нар нь бүгд цагаан морийг хөөж давхин харваж эхэлцгээв гэнэ.Цагаан морь бүх хүч чадлаа гарган сумнаас зугтаж гэнэ.Гэвч бүх сумнаас бултаж чадсангүй.Сум дараа дараагаар түүний биенд зоогдож байв.

Гэвч цагаан морь Сүх хүүгийн амьдардаг нутгийг зорин салхи мэт хурдлан давхисаар байлаа.Суманд оногдсон биеэс нь цус шүүрч байсан ч цагаан морь бүх чадлаараа давхиж байлаа.Тэгсээр арайхийн Сүх хүүгийн гэрийн урд ирээд сөхрөн унаж гэнэ.Цагаан морио санан гуниглаж суусан сүх хүү морин туурайн чимээг сонсоод гэрээсээ огло харайн гүйн гарч ирэв.Цагаанаа буцаад ирлээ Цас шиг цагаан салхи шиг хурдан цагаан морь минь хүрээд ирлээ.Гэвч цагаан морь нь хүндээр амьсгалан хэвтэж байлаа.Хөлстэй биед нь олон сум зоолттой байв.Сум зоогдсон газраас цус урсаж байв.Сүх цагаан морио тэврээд уйлан хайлсан ч цагаан морины амьсгал улам бүр суларч нүдний гал нь буурсаар байлаа.Тэгсээр Цагаан тэсэлгүй амьсгал хурааж гэнэ.

Сүх хүү гуниглан шөнө унтаж ч чадсангүй.Уйлж байгаад зүүрмэглэн унтаад сэрэхээрээ дахин дахин уйлж байлаа. Тэгтэл нэгэн өдөр зүүдэнд нь цагаан морь нь орж ирэн ингэж хэлэв гэнэ.

Сүхээ гуниглах хэрэггүй Миний яс арьс болон шөрмөс үсээр минь хөгжим урлавал би байнга чиний хажууд байх болно.Сүх хүү сэрэнгүүтээ л хөгжмөө урлаж эхлэв гэнэ.Зүүдэнд цагаан морь нь хэлсэнчлэн яс арьс шөрмөс үсээр нь урд өмнө байгаагүй хөгжмийг урлаж гэнэ.Тэгээд цагаан морио дууриалган хөгжмийнхөө толгойг урлаж гэнэ.Монголчуудын хайрладаг морин хуурыг бүтээсэн нь тэр ажээ.Сүх хүү нь хонь хариулахдаа ч морин хуурааа авч явж зав гарах бүрийдээ хуурддаг байлаа.Хөгжмөөрөө морины уйлах инээх дууг дууриалган тоглож талд давхих туурайн чимээг нь ч дууриалган тоглож байлаа.Тэгэх бүрд цас шиг цагаан дэлээ дэрвэлзүүлэн салхи татуулан давхих цагаан мориных нь дүр төрх нүдэнд нь харагддаг байв.

Хурдан морины уралдаанд олон морьдыг хол хаяж түрүүлэх үеийнх нь бахархалтай мөч ч харагдаж байлаа.Ингэж Сүх хүүгийн хажууд цагаан морь нь байнга байгаа юм шиг санагдах болжээ.  Сүх хүү морин хуураа улам хайрлах болж хөгжмийн уянгат дууг сонссон хүмүүсийн сэтгэлийг ихэд татах болов. Ийнхүү морин хуур нь монголчуудын хайрладаг хөгжмийн зэмсэг болж цагаан морины домог тал нутгаар дэлгэрч гэнэ.

  http://www.kidsnfm.go.kr/culturebox/ энэ линкний    보러가기   *   놀이상자     * 꾸러미극장 *   도끼 소년 수흐 와 하얀 말 차가 гэдэг хэсгээс   солонгос  хэл дээрх хувилбарыг   сонсоно уу