Хархан нүднээс чинь

Харууслын сувдан сондор 

Бүү унаасай

Цэвэрхэн царайнд чинь

Хагацалын гунигт үрчлээ 

Бүү суугаасай

Тас хар үсэнд чинь

Зовлонгийн цагаан хяруу

Бүү буугаасай

Танхилхан биеийг чинь

Шаналангийн хар шуурга

Бүү дайраасай

profile