images (4).jpg

Өнгөт наран мандан жаргах хорвоод

Үхэх төрөх ээлжилж байдаг орчлонд

Өргөн түмэн хайрт хүүгээ алдсаар 

Өнөөдөр 8 сар болж бна.

Он жил солигдсоор цаг хугацаа урссаар

Орчлонд сайн муу хүний үрс ирсээр буцсаар

Одот тэнгэр гэгэн өдөр нар сар ээлжилсээр

Огторгуй ертөнц өөрийн тэнхлэгээр эргэсээр

Төрөхөөс үхэх хүртэл хүний богинохон заяа 

Төөрөг тавилан гэж учир нь олдохгүй уяа

Түмэн бээрийн замд өгсөж уруудах амьдрал 

Төгсгөл эхлэл нь үнэн ертөнцийн жам ёс

Ардчилсан хувьсгалыг анх Монголдоо удирдсан

Ардынхаа төлөө өөрийгөө умартан зүтгэсэн

Атомын эринд нэр нь мөнхрөн үлдсэн

Амгалан төрийн одон болон гялалзсан

Хорвоод багтаж ядсан 27 нас 

Хоёр нийгэмийг эргүүлэх хосгүй чин зориг

Төрийнхөө төлөө зүтгэх богинохон 9 жил

Түүхийн хуудсанд үлдсэн 37 нас

Амьдралын зурагдсан зурлага  хүн хүнийх өөр юм 

Ардчилсан хувьсгалын манлайлагчийнх бүүр ч өөр юм

Ардынхаа төлөө эцсээ хүртэл зүтгэсэн

Алтан амь тань юуны учир эрсдэвээ

Дээрээ суудлаа олоогүй дороо гүйдэлээ олоогүй 

Дэмий шахуу өнгөрөөсөн энэ 10 жил

Хотны ярдаг нохос яс булаалдах мэт

2 тал болох гэж ардчилал үүссэн гэж үү ......

Түмэн олон ардынхаа төлөө 

Төр засаг улсынхаа төлөө

Төрсөн биеэ амь хайргүй тэмцэн явсан таны зүтгэл

Түүхий хүрэл хөшөө болон үлдэх гэж үү ......

Төрийн их хүү хөрс шороондоо шингэлээ 

Түмэн олон Монголчууд харуусан өнчрөн үлдлээ

Цагдаа цэрэг болон алуурчинг хайж эхэллээ

Цаг үеийн аяс улам ширүүссээр хоцорлоо

Хойно нь үлдсэн хүмүүс бие биенээ муулсаар 

2 тал болон нэг нэгнээ сэрдсээр

Шар хэвлэлийн шуугиан олон түмнийг төөрөгдүүлсээр

Шашин төрийн хямрал улам бүр даамжирсаар

Улирах цагийн аяс усны шувуудтай хамт

Унаган төрөлх хотод нь хөшөө нь сүндэрлэн бослоо

Алдарт хүүгийнхээ хөшөөг босгосон дараа өдөр нь 

Анхны бороо орж газар дэлхий тайтгарлаа


Цагийн эрхээр унаад өнгөрсөн бол яахав

Цагаан цаас эмгэнэл уншаад өнгөрнө

Цаг бусаар хүний гарт үрэгдсэн болохоор

Цайлган сэтгэлт хүүгээ хэн чүл мартнам

Та

Ашиг хонжоо олох гэж Ардчилалыг үүсгээгүй

Та 

Алдар нэртэй болох гэж Ардчилалыг үүсгээгүй

Та

Аливаа бузар бүхнийг сөрөх хана байсан болохоор 

Аргагүй эрхэнд ганцаардан уналаа 


Зуурдын завшааныг ашиглан таныг золиосолсон хүмүүс

100н тал хүрэхгүй үхээд өгнөө гайгүй..

Зуун зуун дамжин алдар суу алдар тань дуурсахад

Зусарч бялдууч тэд өт хорхой болноо


Зүг зүгийн муу зүүн хойшоо гэх юм

Зүглэж зорьж тийшээ алхаж яваа хэрэгүү...

Зүтгэж тэмцэж явсан ард олон чинь хүртэл

Зүсэн бүрийн зүйлд толгой нь эргэсэн бусуу.....


"Хэнэггүйхэн тамхиа татан алхах нь

Хэтэрхий их гунигтай ч юм шиг санагдана

Хүйтэн баримал биений чинь зүрх нь чулуу болов уу?

Хүрэл хар нүднээс нь нулимс дуслах болов уу?"


"Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" С.Зориг


images (4).jpg 

profile