222514_474261162617956_1260194503_n.jpgД


Дуулим энэхэн орчлонд ирээдүйгээ битүүхэн мөрөөдөж 

Дурлалт хонгор чамайгаа санан санан шаналж 

Дур зоргоороо явсан зүрх минь шархалж 

Дурлалын энэхэн мананд төрч л явна даа ..би 


Халгиж явсан зүрх минь гунигаар дүүрч 

Хайрт хонгор чамдаа удах тусам дасаж

Халуун залуу насны баяр жаргалд умбаж

Хайрын энэхэн орчлонд бүдэрч явна даа .. би


Гэвч би ..итгэлээ алдаагүй 

Гэрэлт орчлонд сэтгэлээ хөргөөгүй

Гэнэ гэнэхэн чамайгаа үгүйлэн 

Гэгээн сайхнаар бүхнийг мөрөөдөнө

profile