Чиний vзэсгэлэн гоог магтъя
Миний чамд хайртайг магтаач
Чиний ухаан тєгєлдрийг биширье
Миний чамд дурласныг бишрээч

Чиний амьдралд гэрэл нэмье
Миний галыг улам єрдєєч
Чиний жаргалд амт нэмье
Миний урмыг улам бадраагаач

Би чамд л єгье, надаас бvхнийг ав
Би чамд л зориулъя, чадах бvхнийг минь хийлгээч
Би чамд л дэлгэе, хvсвэл бvхнийг эзэгнээч
Надаас хvссэн бvхнээ ав, харин єєрийгєє битгий аваач

Эр хvмvvсийн арга нь юм даа гэж битvvхэн намайг шоолох байх
Санасандаа хvрээд л зам салдаг даа гэж эргэлзэх байх
Санааширч явсаар ганц бие дуусах эгэл сэтгэлийг минь ойлгооч
Чамаас єєрийг хайрлаж болох сэтгэлийн минь vнэнд итгээч

Чамд зориулж ирээдvйгээ зурсан єнгєт зургийг нээн хараач
Чамгvй бvvдийх тэр л гэрлийн эзэн нь байх зєвшєєрєл олгооч
Чамд би ингэж л дурласан болохоор
Чамтай хэдийнэ амьдралаа холбосон болохоор

Дахин эргэхгvй vгээр зvрхийг минь битгий шархдуулаач
Мєрєєдєл, хvсэл, хайрын чинь хойморт цэцэг дэвсье
Мєнхєд гийх инээдний чинь энхийн манаанд зогсъё
Бvсгvй минь чамайг залуу настай чинь мєнхрvvлье.