Эр хvний нулимсыг бvv vз
"Эр бор харцага"-ын эгшгийг бvv хєнд
Эр хvний нулимс эцгийн ариун хєлстэй адил юм гэнэ лээ
Эрмэг хvлгийн аялгуу эх нутгийн салхитай ижил юм гэнэ лээ

Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ

Эр хvний мэгшихийг бvv хар
"Эрдэнэ засгийн унага"-ын аялгуу бvv тасал
Эр хvний нулимс эхийн цагаан сvvтэй адил юм гэнэ лээ
Эрмэг хvлгийн дуун эгшиглэнт горхины чимээтэй ижил юм гэнэ лээ

Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ

Эр хvний харууслыг бvv мэдэр
"Эр хоёр загал"-ын туульсийг бvv март
Эр хvний нулимс эцсийн дусал цустай адил юм гэнэ лээ
Эрмэг хvлгийн эгшиглэн эв хуурын татлагатай ижил юм гэнэ лээ

Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ