Навчис гунигтайгаар мөчрөөсөө зүүгдэн ядан унахад,
гашуудалтай модны бүүдгэр сүүдэрт илчээ харамгүй өгөх нарыг зүхэж ядан сууна би.
Үнэндээ үндэс мөчрөөрөө эх газрын хэвлийн шим хэсгээс тэжээл аван үзүүр орой хүртлээ
сагсайн ургасан модод ингээд гунигтайгаар намрын сэхүүн салхинд навчсаа гөвөх нь юутай харуусалтай бас харамсмаар.
Салхины аяс эрчээ улам бүр нэмэхэд өнөөх мод нүцгэрч хоцрох шиг болж
ганц хоёр навчис хорогдон ядан хийснэ.

Гансарч үлдсэн миний сэтгэл л энэ модны уй гашууг ойлгож байлаа.
Ганцаархнаа, гав ганцаархнаа үлдэнэ гээд бод доо.
Огторгуй ертөнц, оргилох сэтгэл , хүмүүний хорвоо, хөрстийн амьдрал ,
газар шороон дээр ан амьтан, адгуус мал юу ч байхгүй цор ганцаар.

…Хэрэггүй үгээр сэтгэлийг чинь зовоож байсан бол уучлаарай.
Гэхдээ хэнд ч хэлээгүй, хэнд ч өгөмгүй тэр хайр чи байсан юм шүү.

1504466st0ct78qyj.jpg  Уучлаарай, ухаангүй ихээр хайрласан миний сэтгэлийн хариуд бурханы надад өгсөн бэлэг бол салалт, уй гашуу байлаа.
Гэхдээ хайр минь чи тэнгэр дээрээс намайгаа үргэлж харж, ивээж, дэргэд минь байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Анх чи бид хоёрын учирч байсан өнөөх тэр сайхан сүрлэг модны дор суун чамайгаа өгүүлнэ би.
Цагтаа сүрлэг сайхан байсан мод одоо харахад сэтгэл эмзэглэмээр болжээ.
Чи минь байхгүй болохоор бүх зүйл өнгөгүй, өөдгүй, утгагүй санагдана.
Чамайгаа энэ хорвоо дэлхий дээр байхгүй, дахиж наддаа хэзээ ч ирэхгүй гэж бодохыг ч хүсэхгүй байна.
Яагаад ? Яагаад чамайг минь аваад явчихав аа?
Цаг хугацааг ухрааж болдогсон бол тэр өвчин гээчийг үгүй хийх юмсан.
усдын жишгээр хэд хоног ухаан балартлаа ууж ч үзлээ. Дэмий л өөрийгөө тайтгаруулж зовоож байгаагаа ойлголоо.
Нар жаргах тэр үед энэ модны дор ирээд ирээдүйн талаар зөгнөн ярьдагсан.
Чи минь халамжит хань, хатуужилтай эх хүн болоод намайгаа ажлаас тараад ирэхэд
үүдэнд угтаж авахад чамайгаа үнсээд тэврээд гэртээ орно.
Гэр дүүрэн бяцхан үрс минь гүйлдэж жаргалтай амьдрал чинь тэр байх болно.
Юуг ч илүүдүүлэхгүй бас дутаахгүй, хайр халамж цөм бүрэн.
Ай хөөрхий, одоо зөвхөн дурсамж, дурдатгал хоёр л үлдэж дэ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

  

  

 

 

 

 

 

 

 

 


 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

profile