Зуурхан унт даа бурхад минь нулимс битгий хүлээ

Зуу зуун үрс ээжийгээ магтаад  завгүй байна

Зул цэцгэн дээр амар даа гүнж цэнхэр тогоруу минь

Зуны гэгээн тэнгэрт хайр нисээд зайгүй байна

Зөөлөн үлээ салхи минь шуурга битгий хүлээ

Зөндөө олон үрс ээжийгээ дуулаад завгүй байна

Зүрхэн дээр минь асгар даа эрх цагаан саран минь

Зүүдэн тэнгэрийн өргөөнд уулзалт болоод зайгүй байна


profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар