Би атаархуу хөөөн...

           Би өөрийгөө эээмэр атаархуу гэж боддог болоод 3-н цагийн нүүрийг үзэж байна. Ямар нэгэн сайхан юм харахаараа л атаархаж үхчих гээд байдаг боллоо. Бас зүгээр атаархаж байвал яахав дээ тэ? Хүн амьтанд тэрийгээ яриад л. Ярихаар энэ ямар зэвүүн атаархдаг гар вэ? (надад бас атаархаад байх шиг байгаан) гээд л бусдад очоод өөрийнхөө атаархлыг миний стилд оруулаад атаархаад яриад явахын.
          Нэг сайхан машин унацан бүдүүн залууг харахаараа л өвчний үүр чинь энэнийхээ оронд над шиг алхаад явахгүй хээ цэссс би ч гэсэн таргалаад машин унаад явбал явышд гэж бодогдож байна. Би таргалаад машин унаад явбал энэ муу чөрийсөн амьсгаа чинь хаанаасаа ингэж их идээд хөлжжихдөг байнаа муу өвчний үүр чинь л гэж бас хараалгах байхдаа. Тийм болохоор яршиг таргалж машин уналгүйгээр микрондоо л чихэлдээд явбал барав.
         Нээх сайхан хүүхээн хараад манай найз энэ тасарцан хүүхэнг хараа гэхэд нь хээ цэссс наадах чинь цул мэс засал Монгол хүний биеийн биологийн онцлог энэ тэр гэсэн худлаа үнэн юм ярингуут энэ Эмоз ямар аймаар мэдлэгтэй гар вэ гээд надад атаархаж байгаа байхгүй юу. (ярьсан хүмүүс нь энэ муу очиж очиж эмозтой найзлаад байхавдээ адтай хүүр шүү гэж атаархана) Тэгээд цаашаа нэлээн удаан Эмоз лаг гар байна лээ гэж ярина. Гэхдээ арай гайгүй юм мэддэг гартай тааралдангуут тэнэгтээд байлдаа. Монголчууд мэс засалтай засалгүй гоё болоод байгаа шдээ. Гээд л нэр томъёо хэлэнгүүт нөгөө баагий маань энэ муу эмоз дандаа ингэж худлаа хуцнаа амны гарз гэж харамсах жишээтэй. Гэхдээ яг атаархаад байна уу гэвэл бас үгүй ээ. Өөрөө л миний найз болохоор над шиг лаг хүнтэй нийлдэг гэж тэрүүхэн тэндээ гангараад байгаа л хэрэг. Ер нь бид нэлээн атаархуу шаарнууд юм шиг байнаа. Эртээд найз охинтойгоо микронд суугаад явж байсан чинь хажууд нэг бэнзтэй баагий бохийг бол зажлах шиг болж байнаа. Амаа ээмэр том ангайз ирээд л яг л өлсөж үхэхийн даваан дээр гурилтай шөлийг түлэгдэж үхэх шахан идэж байгаа бацаан шиг. Бохь зажлаад байна уу эсвэл агаар зажлаад байна уу мэдэх юм алга. Би хараад бас атаархажийшд. Ёоо би энэний оронд байсан бол бохийг ингэж биш тэгэж зажлах байлаа, ёстой тэнэг зажлах юмаа одоо нөгөө тийшээ хэлээрээ хөдөлгөөч ээ тэнэгээ, ингэхээр сүртэй харагддаггүй шдээ бохьч сүртэй зажлаж чадахгүй тэнэг вэ аая. Гэхдээ тэрийгээ дотроо бодоод энэ ямар юм үзээгүй тэнэг гар вэ? Яг ахынхаа машинийг грашшд тавьж өгч байгаа гар байна лдаа. Тэгээд л ингэж сагсалзаж байна хөөрхий минь юм үзээгүй л нэг бацаан байна даа гэнгүүт микронд байгаа бүх гарууд нээрээ тийм шүү гээд шивэр авир хийжийнэ. Тэгэхээр яасан байх нь уу? Микроныхон бүгд над шиг атаархсан байх нь байна. Ер нь атаархуу зан бас их ашигтай гэдгийг би тэр л үед мэдэрсэн. Микроны кондуктор хүртэл надаас хөөш чи 300 төгрөгөө өгөлдөө гэхгүйгээр мөнгөөр яахын бэ чи гоё хэлсэн шүү хөгшөөн гэжийшд. Эндээс юу гэсэн теором гарч байна? 
                 Атаархал 300 төгрөгнөөс хүчтэй гэсэн теором гарч байна. 
За за элдэв балай юм чальчаад байсан чинь гэнэт эцсийн үгээ хэлэх цаг болчлоо.
Эцсийн үгээ (үхэхийнхээ өмнөх үгээ) хэлэхэд би дахиж хэнд ч атаархахгүй гээд бурхантай барьцан байгаа (атаархахгүй байна гэж худлаа шдэээ чи). Гэхдээ хааяа л атаархана гээд нэг нүдээ аньцан юм чинь яадгийн тэ атаархана шд...

                                          

Ороод гарахад илүүдэхгүй блог http://www.erdemsaikhan.blogspot.com/