Ээждээ

Надад бурхан адил энэрэлтэй

Нартад ганцхан ээжийг минь

Насны буян заяа тэтгэж

Нандин хүсэл нь дэвжиж яваасай

                 Гэгээн замбуулинд хайрлаж өсгөсөн

                 Ээжийнхээ ачийг үүрд санаж

                 Гэнэхэн хүү нь нэгл өдөр

                 Гэрэлт орчлонд таныгаа баярлуулна аа

Тэргэл сарны гэрлээс халхлан

Тэнүүн орчлонд намайгаа хайрлаж

Тэвэрч өсгөсөн ээж таныгаа

Тэнгэрээс хүү нь харамлаж явна аа