Ганихарсан зүрхний минь хэмнэлийг түрэн
      Ганган туфли товшлон алхална
      Өрөвдөлтэйеэ гүрэлзэх зүрх минь
      Өр нимгэн хайрыг санагалзах нь юутай уйтай

 

      Харц сэтгэлийг булаасан хонгор бүсгүй чи
      Хайраа түүнээсээ бүү харамла
      Чамд эд баялаг,алдар нэрээр гайхуулах гээгүйээ
      Чин үнэнчхэн сэтгэл,халуухан хайр л амлах гэсэн юм

 

      Үхэхийн цагт чамаас юу үлдэх вэ?
      Үнэндээ бие тань үгүй болж сэтгэл чинь л мөнхөрч магад
      Тэр цагт чи нэг санаарай намайг...
      Тэнгэрлэг хайраа хэнээс харамласнаа

 

      Үнэхээр энэ амьдралын чинь утгыг үл ухнам
      Үйлээ эдлэж үсээ цайлгах нь л үнэн буй
      Эд хөрөнгө шинэдээ сайхан
      Эдлэж хуучирахын цагт хог болно

 

      Хүний шунал харц хүслээр аснам
      Хөгширч хуучрахын цагт үнэнтэй эвлэрч үхэлтэй учирах тавилантай
      Сайханд муу оршдог
      Саарт сайхан агуулагддаг

 

      Бүү туйлшир
      Бүх зүйл үнэн худал гэдэг хоёр л хэмжээстэй
      Буруу зөв
      Болдог болдоггүй

 

      Зоосонд тоо сүлд бий
      Зорилгод бүтэх бүтэхгүй бий
      Золиж чадваас аз жаргал чамд
      Зоригыг чинь үнэлж үүдээ нээж ч магад
     

      Амьтны араншин барьж идэх хүслэн
     Адгын хүмүүний араншин амьтныхтай адил буюу
     Надад жаргах цаг үгүй
     Нартыг ухаарах билгийн мэлмий минь хурц