Хvний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтонд ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагvй эх орны минь сэжvvр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайж
Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байнаа
Хилийн эрхэм тvшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бvхэн нь хариулт нэхсэн тvvн дээр
Аль улсын иргэн болох...гэж асуусан байна
"Монгол" гэж
Зургаан хана шиг vсгийг
Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
Монголд хэдий хугацаагаар суух...гэж бас асууж байна

Yхтлээ суунаа
Yхсэн хойно сvнс минь хvртэл Монголын харъяат гэж бичлээ
Зарах юм байна уу гэсэн хvмvvс
Завсраар нь бас гvйлдэнэ
Мохоо хутга шиг нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
Yгvй дээ
Yгvй
Хардаг нvд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Yхэхийг нь мартаж өмгөөрсөн
Нутгаа өгснөөс vхсэн нь дээр гэж цус нь буцалсан
Нумын хөвч аагтай илдийн vр садыг Монгол гэдэг юм
Нуугаад байхад цухалзаад байгаа санаагаа ав
Нутаг руу минь унагасан
Нvдээ ав
Өвөг дээдэс минь ясаа дор нь ивсэн
"Өндөр" эх оронд минь санаархваас
Заяа чинь дутна...