Сэтгэл чинь хэрвээ чулуу гэвээс
Сэтлэж жаахныг ч болов надад өгөөч
Хайр чинь хэрвээ алт гэвээс
Харамлалгүй надад өчүүхэнийг өгчихөөч

 

Би чамаас эд баялаг гуйгаагүй
Балгахан шиг халуухан сэтгэлийг л гуймаар байнам
Боломжгүй бол бүсгүй чи
Бодлынхоо мухарт жаахаан зайг надад үлдээчихээч,би хүн гэдгээ мэдрэх гэсэн юм

 

Өр зүрхнээс илүү
Өөр үнэтэй зүйлийг би олшгүйнэ
Өвгөрч эмгэрч хөгширөхийн цагт
Өнгөтэй залуу явсанаа бодохоор харамсахвийдээ

 

Хорвоо бид хоёрыг
Хүйсээр нь л ялгасанаас
Хайр энэрэлээр ялгаагүйл байлтай
Халуун залуу насны оргилуун хайрыг мэдэрмээр л байна...харин... ганцаар л...        

 

..........