Надад дарс хундагала
Насныхаа тоогоор ууя.
Зовлонг жаргал гэж боддогийн чинь төлөө
Зоргоороо зүрх зүсдэгийн чинь төлөө
Инээдээ мартсан өдрүүдийн төлөө
Эргүүлж болохгүй цаг хугацааны төлөө
Надад бас дарс хундагала
Насныхаа тоогоор ууя
Жаргалд минь байгаагүй цагаан дарсыг
Жавартай өдрүүдийн сүүдэртэй нь цуг
Бодлоо хугачин байж тогтооё
Бүгдийг нь одоо мартчихана
Хуурамч хүмүүсийн инээдэнд
Худлаа магтаалын гал шуурганд
Ичихгүйгээр би эрх чөлөөтэй байна
Эдлэндээ би эзэн шиг оршиж байна
Надад дахиад дарс хундагала
Насныхаа тоогоор ууя
Маргааш харин битгий болоосой

profile