Хонгорхон чи минь намайгаа уучил
хатуурхаж байсан ч дэргэд минь байсанд
хааяаа чи намайг анзаардаг бол
хараагүй байхад чинь би чамайг ширтэх дуртай

хамт байсан өдрүүдээ бодож
хажууд минь байгаад баярласан даа тэр
харц тулгархад ичэнгүйрэн инээх инээдийг чинь
хайрлахын арга үгүй ялдам бүсгүй чи минь

хардах сэтгэл хэн хэнд минь байх ч
хэрэггүй ээ би чинийх одоо ч гэсэн чинийх хэвээр
хайртай гэсэн үг чинь чин үнэн байсан ч
харлаг би хайр даалгүй чамайгаа гомдоож

эргээд ирээч гэх нүүр надад байхгүй
итгэл сэтгэл чинь өөрчлөгдөө байлгүй ...

тэнэгхэн чи минь нүдрүү минь хар
тэндээс чи бүгдийг мэдэж болно
тэнэгхэн болохоор хардаггүй юм болов уу
тэвчээр нь алдагдаад явсан байх чи минь

хайртай гэдэг үг байнга гардаггүй юм надаас
хайран тэр үгний үнэ цэнэ алдагдах байлгүй
худлаа хэлсэн гэж битгий бодоорой чин үнэн
хэлүүлэх хэрэггүй харцнаас минь мэдэр 0ㅇ이3