Би хайрын гуйлгачин биш ээ!
Зүрх минь угаас хайрын ундрага!
Би болчимгүй нэгний тоглоом биш ээ!...
Зөрүүд зантай ч эгэл нэгэн бүсгүй!

Заримдаа сэтгэл минь ганцаардаж
Зөөлөн гунигаар үерлэдэг ч гэлээ
Зүггүйхэн зангаараа гунигаа сэгсэрчихээд
Зүрхнийхээ хөгийг тааруулчихдаг юм!

Айдаггүй гэж хэлэхгүй ээ би
Айдасаа дараад сурчихсан юм!
Уйлдаггүй гэж хэлэхгүй ээ би
Урсах нулимсаа залгичихдаг юм!

Гомдож үзсэн би чамтай л адил
Гэмгүйхэн уучлаад үлдээж чадсан!
Гашуун шүү дээ нулимс үнэндээ
Гол зураад л цаанаа л нэг уйтай!

Юунд ч юм гэхдээ би итгэдэг
Юу ч юм нэг зүйлийг хайдаг!
Хэнд ч юм гэхдээ би тэмүүлдэг
Хэнийг нь мэдэхгүй ч хүлээдэг!

Шалгуур тавьдаг хайранд би итгэдэггүй
Сэвгүй нөхөрлөл байдагт би талархдаг!
Шаналж үзсэн болохоор хайраас би зугтаадаг
Сэм хүсэх жаргалаас ч өөрийгөө би хармалдаг!

Гэхдээ би бодсон бас ойлгосон
Гэм биш хайранд умбахаар шийдсэн!
Гэгэлгэн хүслийн минь жолоо алдарвал
Гэгээхэн жаргалд ч шунана яадаг юм!

Би хайрын гуйлгачин биш ээ!
Зүрх минь угаас хайрын ундрага!
Би болчимгүй нэгний тоглоом биш ээ!
Зөрүүд зантай ч эгэл нэгэн бүсгүй!

0315