Бичлэгийн тоо 5,522
Сайн байна уу залуу минь
Саарал өдрийн
Саарал мэндийг хүргэе
Гунигтай өдөр байх чинь
Гадаа нэг л жихүүн
Гудамаар хүмүүс гүйлдээд
Миний үймэрсэн сэтгэл шиг
Чиний явсан өдөр шиг
Бороотой өдөр байна.
Би яахав
Бардам зандаа хүлэгдээд
Баяртай ч гэж хэлж чадаагүйдээ
Буцаж эргэхгүйг мэдсээр байж
Бууж өгөөгүй зүрхэндээ
Буруугаа чихээд амьдарч л байна би
Танихгүй юм шиг амьдрах амьдралдаа
Тарчилж шаналдаг өдрүүд дундуур
Тавилан юм чинь тэсэх л ёстой гээд
Тайтгарч заримдаа мартсаар
Амьдарч л байна
Чи намайг мартсан уу...?
Би чамайг мартсаан
Мартсан ч гэж дээ... Өөрийгөө хуурсаар
Маргааш маргаашаар амьдарч л байна
Үнэндээ үргэлж чамайг санасаар
Өдөр өдөрөөр үхэж байна...
Саарал өдрийн
Саарал мэндийг хүргэе
Гунигтай өдөр байх чинь
Гадаа нэг л жихүүн
Гудамаар хүмүүс гүйлдээд
Миний үймэрсэн сэтгэл шиг
Чиний явсан өдөр шиг
Бороотой өдөр байна.
Би яахав
Бардам зандаа хүлэгдээд
Баяртай ч гэж хэлж чадаагүйдээ
Буцаж эргэхгүйг мэдсээр байж
Бууж өгөөгүй зүрхэндээ
Буруугаа чихээд амьдарч л байна би
Танихгүй юм шиг амьдрах амьдралдаа
Тарчилж шаналдаг өдрүүд дундуур
Тавилан юм чинь тэсэх л ёстой гээд
Тайтгарч заримдаа мартсаар
Амьдарч л байна
Чи намайг мартсан уу...?
Би чамайг мартсаан
Мартсан ч гэж дээ... Өөрийгөө хуурсаар
Маргааш маргаашаар амьдарч л байна
Үнэндээ үргэлж чамайг санасаар
Өдөр өдөрөөр үхэж байна...