Тавилангаар учирчихаад
Тавлаад явсан чамтай
Таарах өдөр ирэх л байх
Танихгүй юм шиг зөрөөрэй

Инээж явахад минь таарвал
Энэ хорвоод чамаас илүү аз жаргал тохиож гэж ойлгоорой
Гунигтай явахад минь таарвал
Гарыг минь атгаад тайвшруулж чадахгүй болсноо санаарай

Хэн нэгэнтэй хамтдаа явбал
Хардаж битгий уурлаарай
Анхандаа чинийх л байсан үнэт хөрөнгөө
Алдсандаа битгий харамсаарай

Надад чи

Бурхнаас ирсэн бэлэг байсан юм
Бодлоос тасрамгүй хайр байсан юм
Буцааж боломгүй тавилан байсан юм
Буруутгаж зүрхлэдэггүй эр хүн минь байсан юм 
Мөнгөнөөс ч илүү мөрөөдөл байсан юм
Мөнхөд хамтдаа гэх итгэл байсан юм
Бүхнээ зориулсан найдвар байсан юм
Бүрэнхийд гэрэлтэх од минь байсан юм

Гэтэл чи

Мөнгөөр намайг сольж
Мөрөөдлийг минь уландаа гишгэлж
Амьдралыг минь харанхуйлуулж
Аз жаргалыг минь хийсгэчихсэн

Тиймээс

Замын голд харц мөргөлдсөн ч
Зайнаас намайг хальт харсан ч
Мэнд мэндэх гээд хэрэггүй
Мэлзэж үрчигнэх ч шаардлагагүй

Сайхан залуутай хөтлөлцөөд алхахыг харсан ч
Саар нэгэнтэй инээгээд явж байсан ч
Минийх байсан юм гэж өмчлөх гээд ч яахав
Чинийх болчиж гэж өшөрхөөд ч юүгхэв

Заяаны хань байх тавилангүйгээс хойш
Зам мөрөө хөөгөөд явцгаая
Залуухан халуухан чиний бүсгүй
Чамгүйгээр ч жаргах ёстойг битгий мартаарай