Надаар дутахгүй нэгний төлөө сэтгэл шаналж
Надгүйгээр өнгөрүүлэх ирээдүйнх нь төлөө санаа зовниж
Намайг гэж байсан өдрүүдийг дурсан нулимс урсгаж
Надтай үлдээч гэж ирэхийг чинь нууцхан хүлээнэ

Тарчлан уйлахдаа тамхи нэрж үзлээ тайтгардаггүйм байна
Тайвшрах арга сүвэгчлэн сархад хөнтөрч үзлээ дээрддэггүйм байна
Танилцах болзох саналыг хүлээж авч үзлээ сэтгэл дүүрдэггүйм байна
Тавлаад явсан чамд л гарцаагүй хайртай юм байна

Гэхдээ

Хайрласан зүрх яагаад шархалж үлддэгийг
Хайрласан хайрыг минь яагаад гишгэлж орхисныг
Хайртай гэдэг үг яагаад үнэ цэнэгүйтснийг
Харамсалтай нь би юу ч ойлгохгүй байна

Гэсэн ч би

Худлаа ч гэсэн хэлж байсан бүхэнд чинь итгэхийг хүснэ
Хуурсан ч гэсэн алдаандаа гэмшээд ирэхийг чинь хүлээнэ
Хувирсан сэтгэлд чинь хүн чанар бий гэж найдна
Хугацаа өнгөрөх тусам санан бодон бэтгэрнэ

Гэхдээ чи бод доо

Хотын гудамжаар хамтдаа яваагүй газар гэж хаа байна
Хослуулж авая. хувцасны өрөөсөн ижил нь хаа байна
Хамтдаа өнгөрүүлсэн нэг жилийг яах гээв
Хатуурхсан ч хүлээн санах сэтгэлийг минь чи
яаа гээв

Гэсэн ч чи

Салаад явсан ч санаад ирдэг сэтгэл байдагийг мэдэж ав
Самуураад явсан ч алдаагаа ойлгодог ухаан байдагийг бодож үз
Сайхан байсан ч жаргалтай байсан ч чамайг гэх зүрхийг чагна
Садаа болох гээгүй юм шүү зүгээр л намайг байдаг гэдгийг санаж яв.
03 15