" Итгэл гэдэг ... "

Бороо шиг асгарах түмэн бодлын дунд
Байн байн нэг л бодол өнгөөрөө сондгойрно!
Тоолоод үзэхээр богинохон ч гэлээ амьдрал
Туулаад үзэхэд урт шүү гэдгийг бас сануулна!

Ухаангүй дурлалдаа хөлчvvрхэн алхахдаа хүн
Уруудах өгсөхөө мэдэрдэггүй ч гэлээ
Хэлэхээсээ өмнө бодох тэнхэлтэй байгаарай гэж
Хэлмээр байнаа би чамд...

Эсгэсэн шарх ил болохоор эмчилж,эдгээж болно
Эмтэрсэн сэтгэлийг чи мэдэхгүй,бас мэдрэхгүй!
Инээмсэглэлд нуугдсан нулимс гэж байдаг юм
Итгэл гэдэг тоглоом биш ээ...

0315