Хаана байна вэ?
Уучлаарай гэдэг үгний цаана
Ухаахал нуугтаж байгаасай
Баярлалаа гэдэг үгний цаана
Сэтгэл нь дагадаг байгаасай....
Гэвчиг одоо өөр болчихождээ
Гэм хийчихээд уучлаарай л гэх юм
Гавьяа байгуулаагүй ч тус хүргэвэл
Баярлалаа гээд хүсээгүй ч хэлэх юм.
Хайртай шүү хэмээн дотны хүндээ хэлдэг байсан бол
Холдоод дуусах ганцаардал отоод зогсохгүй байсан болов уу?!
Санасан шүү гээд үнсдэг байсан бол
Саринах зовлон нүүрлэхгүй байсан байхдаа!?
Сэтгэлээс гарах юм бүхэн хомсдож
Саарал эдээр биесээ дүгнэх юмдаа
Хүний мөс, хүний чанар үгүйлэгдэж
Хааш яаш, яарсан хүмүүс л их юм даа.
Хүмүүс гэм хийхээ мэддэггүй нь харамсалтай
Хүмүүс хагацаж салахаа мэддэггүй нь харуусалтай
Хүмүүс тус хүргэхдээ их зантай болж
Хүмүүс хайраа гомдоохдоо мундаг болж.
Жишим ч үгүй хэлэх үгсийн утгаа бодоосой
Жил сар өнгөрсөн ч мартагдахгүй тарчлах ч юм билүү
Жуумалзсан царай, их зангаа хаяаач дээ
Жаргал чинь төөрчихвий хайртай хүмүүсээ бодооч дээ.
Хаана байна вэ? таны хайр дотор чинь зүрхэнд чинь цохилоно уу?
Хамаг бүхэн тань цэгцэрхээр хүмүүсийг хайрлана хүлээг гэж үү?
Худлаа зүйл наадах шиг чинь үгүй, ээжийгээ үнс, аавыгаа тэвэр
Ханиа энхрийл, үрсээ эрхлүүл, хайртай гэдгээ хэлээрэй.

0315