Би нэг тиймэрхүү
Битүүхэн дотороо шаналж шархалж
Борхон зүрхээ шалбалж шархалуулж
Бусадтай инээлдэн наргиж цэнгэж
Бор царайндаа инээд тодруулдаг
Би нэг тиймэрхүү
Хэлэлгүй хайрлаж зөвшөөрөлгүй дурлаж
Холоос өөрөө халамжилж анхаарч
Хүлцэнгүй тэвчин санаж үгүйлчихээд
Хүрээд ирээсэй гэж хэлж зүрхэлдэггүй
Би нэг тиймэрхүү
Нууцхан нууцхан хайрлаж
Найз гээд л харамлаж
Нуугдан нуугдан чиний инээхийг хардаг
Нуугдах дуртай
Би нэг тиймэрхүү
Зориг нь дутдаг хэрнээ бусдаас хамгаалахдаа айдаггүй
Зүүдэндээ хөтлөлцдөг хэрнээ гар барихдаа сандардаг
Зуугуухан ярилцдаг хэрнээ хайраа тоочиж чаддаггүй
Зөнгөөр чинь орхидог хэрнээ бодохгүй байж чаддаггүй. .
Би нэг тиймэрхүү