Ардын уран зохиолч, Монгол Улсын соёлын гавьяат зvтгэлтэн П.Бадарч

Эхийн сэтгэл

Ээж нь муу хvvгээ vхэж гэж зvvдэллээ
Ийм аймаар зvvд ная наслахдаа би зvvдлээгvй юм байна


Сааль сvvндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын минь vзvvрт vр минь торойно.
Сайхан шvлэг бичиж гэнэ миний хvv

Амьтан хvн уншиж байна гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ, миний хvv
Араажаваар дуулж байна гэнээ
Сайн явна гэнэ, миний хvv

Аяны хvн хэлж байна
Муу явна гэнэ, миний муу хvv
Амны зугаа болгон ярьж байна
Аль нь ч надад ялгаагvй ээ

Амьд яваа чинь эжийдээ алдар чинь юм шvv дээ
Ижий нь хvvгээ их санах юмаа
Араг савар хоёроо зөрvvлэн байж би чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран тvvж би хvvгээ санадаг

Алгаа, миний хvv
Тэмээ тэмээн цагаан vvлийг
Тэнгэртээ царцтал би харлаа
Тэнгэрийн тэр ягаан хаяаг

Цав суутал би хvvгээ ширтлээ
Миний хvv ирсэнгvй ээ
Хvний хvv эжийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна

Миний муу хvv шоронд орж гэнэ
Голыг минь гогдон хэлж байна
Аа яадгийн ороо л биз
Гадагшаа би хvvгээ өмөөрлөө

Ам нь цангаж байгаа байх даа, миний муу хvv
Дотогшоо би өмөлзлөө.
Гал шиг залуу явахад vсэрсэн оч минь юмсан
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан

Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр минь байна гэж
Зөгнvvлэн ирсэн ганц хvv минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод

Амандаа vмхтэл залгичихлаа гэж
Зvvдлvvлэн олдсон ганц vр минь билээ
Ядаж яваа юм бол миний хvv
Тэнэж яваад юvхэв, ижийдээ л хvрээд ир

Ядарч байгаа юм бол миний хvv
Тэнд байгаад яах гэсийм, ижийдээ л хvрээд ир.
Хөгцтэй хад шиг хөх толгойтой
Хөгшин муу хvv минь ижийгийнхээ нvдэнд бол

Манцуйндаа дэрвэлзэх
Мяндас цагаан хvv минь, эжийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Vхэхээрээ чамайг айлгая

Миний хvv эжийдээ ир ээ
Ухаантай даа, миний ганц хvv
Хурай, хурай, хурай
Унага шиг, эжийдээ давхиад ир

Гурий гурий гурий.

profile