Уруулын чинь амт ямар байсныг мартаад удаж 
Учирсан өдрийн минь тэнгэр ямар байсныг мартаад удаж 
Уйлж сураагүй нүд аргахдаа харанхуйлж үлдсэнийг 
Уйтгар гунигийн гүнж зүрхийг минь яаж урж байсныг харин мартсангүй 


     Сарны цагаан гэгээнд зүрхний шаналан урссан 
     Сархадын галзуу аагинд ухааны гал унтарсан 
     Баргар бүдэгхэн орчлонд өөрийгөө сүйтгэж явахад минь 
     Барьж дийлээгүй нулимас миний жаахан ээжийнх

 
Сарны дор шаналж нуусан нулимасандаа би хайртай 
Хагацлын цаана орхиж одсон дурлалдаа би хайртай 
Сархадын ширээг орхиж гарсан зоригондоо би хайртай 
Сайхан бүгдийн минь эзэн залуу насандаа би хайртай



анар