.........Би яс маханд түр буудалласан, яарсан, хоргодсон сүнс байсан
          Би нарны эсрэг харж дэлбээлсэн ямархан нь үл мэдэгдэх цэцэг байсан
          Би дууны эгшигт уярсан дулаахан бүлээхэн харц байсан
          Би дурлалын галд уяссан дутуу хатаагдсан ган байсан
 
          Би гэгээн цэнхэр дэвсгэр дээр өөрөө цацагдсан өнгө өнгийн будгийн холил байсан
          Би уртын дууны шуранхайд хавчуулагдаж гарсан уянга сондгой эгшиг нэгэн байсан
          Би тэнүүн талын дээгүүр харвасан солирыг харж түүдэгийн галаас үсэрсэн оч нь байсан
          Би үхэл хүлээж хайр хүссэн өрөвчхөн сэтгэлийн гал халуун бөмбөлөг байсан..........

Аврал өөрт тань бий гэсэн будда бурханы үгээр эрэгцүүлэлээ эхэлэе.Яагаад аврал өөрт байдаг тухай нилээн нухацтай бодож үзэх цаг болжээ.
Бид бол бол энэ харагдаж, баригдаж,амьсгалж буй махан бие биш бид бол мөнх орших сүнс гэж өмнө нь бичсэн билээ.Бидний дотоодын жинхэнэ *би*бол бидний сүнс юм.Сүнсэнд баян ,ядуу гэж байхгүй,мөн сайхан муухай,царайлаг,царай муутай,
дээр доор,дарга цэрэг,албан тушаал байхгүй,хөгшин залуу насны ойлголт байхгүйгээс гадна эр эм хүйсийн ялгаа байхгүй юм.Иймээс бид бүгдээрээ дотоодоо адилхан мөн чанар нэг юм.Ялгаа гаргаж ялгаварлаж үүнээс үүдэн зовлон үйлийн үр үүсэж байдаг.Бид жинхэнэ мөн чанараа таниагүйгээс болж ялгаварлах сэтгэл үүсэж байдаг байна.Би бол мөнх байх сүнс гэж ойлгож мэдэрч эхэлсэн үеэс л та жинхэнэ үнэн зөв мэдлэг рүү хандаж зөв байр сууринаас орчлон ертөнцийг таньж мэдэж эхэлнэ,Тэгэхээр бид мөнх учир жинхэнэ үхэл гэж байхгүй юм.Үхэл бол хувцасаа солих үйл явц гэж ойлгож болно.Хөгшчүүл яриндаа``аль насандаа хийсэн үйлийн үр юм болоо ``гэх юмуу урд хойд төрлийн тухай ярьж байдагийг бид бүгд л сонсож дуулж өссөн.Энэ бол үлгэр домог биш юм
За ингэж ойлгочихоод одоо яах бэ?
Энэ материаллаг одот ертөнцийн гадна бурханлаг ертөнцүүд байдаг тухай маш олон судар гэгээн бичээсүүдэд дурдажээ.Будда болохоор бурханы орон,Исүс мөнхийн орон гэх мэтээр нэрлэцгээжээ.Бид буюу бидний жинхэнэ би болох сүнс маань тэндээс ирсэн.Бид буцаад тийшээ очих тухай л гэгээнтэнүүд зааж сургасаар иржээ.Бид эцэс төгсгөлгүй төрж үхэж зовож байдаг энэ зовлонгийн хүрднээс ангижрах тухай л үе үеийн гэгээнтнүүд зааж сургасаар ирсэн.Энэ насандаа баян,царайлаг болоод л дараа гуйлгачин,тэгээд хаан,зарц гэх мэт  хязгааргүй үргэлжилэх энэ төрөх үхэх амьдрал хоосон чанартай юм.Бид зөвхөн хүний биеийг олж төрсөн энэ төрөл маань тэр гэгээн мөнхийн амьдралруу очих тийм боломжийг агуулж байдаг.Ийм учраас эрдэнэт хүний төрөл гэж ,эрдэнэт хүний бие гэж нэрлэгддэг юм.Хүний төрөлийг олсон та бидний үнэ цэнэ чухам энэ л юм
Тэгэхээр хүний амьдралын гол туйлын зорилго бол хоосон чанартай материаллаг энэ ертөнцөд татагдалгүй,элдэвт шуналгүй зөвхөн туулан ангижрах асуудал юм.Энэ зовлонт материаллаг ертөнцийн эцэсг төгсгөлгүй үргэлжилэх зовлонгийн хүрднээс салах гэгээн бурханлаг амьдралдаа буцаж очиход л байгаа юм.Яаж тэр бурханлаг гэгээн ертөнцрүү очих бэ?
үргэлжилэл бий

http://buleen.blogspot.com/