Болороо : Гэнэт ирсэн учрал ...

Нэг л өдөр чи залгасан, андуурал болсон
Нэрийг чинь ч мэдэхгүй, дугаараас л цаашгүй
Нэг нэгнээ бяцхан халамжилсан, танилцахыг хүссэн
Нээлттэй занд чинь татагдсан, бас шохоорхсон
Тэгээд л бид танил болсон, гэхдээ жирийн биш
Тэвэрт чинь нэг удаа эрхэлж хоносон, нууцаархан
Тэр өдрүүд зүүд шиг л байсан, санаандгүй
Тэсэлгүй би таслан зогсоосон, гэнэтийн бүхнийг
Үүнээс хойш эргэж уулзаагүй, оролдлого ч хийгээгүй
Үйлдсэн бүхнээ зөв буруугаар ялгахыг ч хүсээгүй
Үнэндээ түүнийг хааяа санадаг, уулзахыг ч хүсдэг
Үгүйсгэж боломгүй гэнэтийн учрал чинийх л байсаан
Хаана явааг чинь би мэдэхгүй ч хааяа санадаг
Хаа нэгтээ тааралдаасай гэж битүүхэн хүсдэг
Харин түүнтэй өөд өөдөөсөө гэнэт таарвал
Хачин зан гаргаад зугтах вий гэж эмээх юм аа
Гэгээн хүслээр жигүүрлэж яваа залуухан хонгор чи
Гэмгүй бодлоор зорилго хийж яваа ухаалаг залуу чи
Гэр дотроо гэрэл нь болсон аав ээжийн хүү чи
Гэнэт надад ирсэн учрал минь юм шүү, уучлаарай


profile