Жа.Баяраа 

Жин vд мэт хань минь

Чиний уурсахыг харах гэж
Чимэггvй vг, тод ерөөл хэлэхийг сонсох гэж
Уйлж, дуулж суухыг чинь мэдрэх гэж
Уруулаараа хэнд ч хэлээгvйг чинь шивнvvлэх гэж
Ижий шиг хvн дэргэдээ байлгах гэж
Их гомдоосон бол “Намайг уучил”
Аргадан гуйх гэж
Аашлан зандруулах гэж
Хайрын тулганд гал асаан
Хань чамаараа цай чануулсан юм
Арслан, барс мэт
Авирлахад чи л аргадаж
Албин чөтгөр мэт ороолоход
Чи минь дагана
Хvн гомдоох амьтан хөнөөх... чи л мэддэг
Хvрээ талах, хvйслэх, дэнслэх... чи л мэддэг
Охидтой нөхцөн тэнэглэхэд чи аашилж
Од зvслэн дуулахад минь баясч
Архины шалбаагнаас чи л өндийлгөж
Алуурч, дээрэмчдийн хаяанаас чи л нvvлгэсэн
Сvvдэрт талаас минь нар мэт ургаж
Сvvмэн орчлонд жин vд мэт
Халуун залуу зvvн гар минь
Хань минь ээ.
profile