яруу найрагч Дан.Нямаа

Чамайгаа хайрлах хайрандаа

Бадаглан мөрөөдөх сэтгэлийн минь
Алтанхан хоргонд
Бадамлан гэрэлтэв ээ, чиний минь царай
Дурлан, дурланхан чамдаа дасч
Дуунд улмаан хайртай болов оо
Чамайгаа хайрлах хайрандаа
Цагийн цагт гэрэлтэнэ ээ, би,
Цадиглан дурлах зvрхний минь
Мөнгөн хундаганд
Цалиглан дvvрэв ээ, чиний минь хайр
Хоргодон, хоргодонхон чамдаа дасч
Хорвоод улмаан хайртай болов оо
Чамайгаа хайрлах хайрандаа
Цагийн цагт гэрэлтэнэ ээ, би,
Дурланхан тэмvvлэх насны минь
Цэцэгт хормойд
Урганхан найгав аа, чиний минь хайр
Аялан, аяланхан чамдаа дасч
Амьдралд улмаан хайртай болов оо
Чамайгаа хайрлах хайрандаа
Цагийн цагт гэрэлтэнэ ээ, би
profile