Тотго нэгтгэн хувь заяагаа холбохын өмнө
Тогтоож нэг нэг хундага өргөе хонгор минь
Үхэхийнхээ өмнө ганц балгаж амжихгvй ч юм билvv
Үнэндээ энэ тэнгэр яаж ч мэднэ хонгор минь
* * *
Үнэхээр хөлжсөн баячуулд бvv атаарх
Үvр гийсний эцэст наран жаргадаг жамтай
Амьсгаа авах төдий хоромхон зуурын амь насаа
Амьтнаас зээлсэн гэж санаад ариглаарай
* * *
Өчигдрийн гарзны хойноос хvн та бvv гашууд
Өглөө хийх ажлаа маргаашийнхаар бvv хэмж
Өнгөрсөн болоод хожмын хоромд бvv итгэ
Өдгөөгийн энэ хоромд итгээд жаргалыг эдэл
* * *
Ахуй оршихуйн хамаг нууцыг
нээчихлээ гэж
Алдрай бага залуудаа гэнэдэж
бодсон би
Хатуухан зэмлэж уураг тархи минь
шивнэхдээ
Хайран амьдрал чинь дэмий
өнгөрчээ гэв
* * *
Өмссөн хувцас чинь уранхай биш бол
болоо
Өл залгах амин зуулгаа хvн бодолгvй
яахав
Үvнээс бусдыг зvгээр өглөө ч бидэнд
нэмэргvй
Үнэт баялаг, алдар нэрнээс амь нас
vнэтэй
* * *
Там хийгээд диваажинд хэн ч очиж vзээгvй
Там хийгээд диваажингаас хэн ч буцаж ирээгvй
Биегvй энэ хий vзэгдлvvд харин
Бидэндээ л итгэл найдвар, айж цочихын эхлэл болдог
* * *
Он цагийн эргэлт ямар хатуу юм бэ
Олон зангилаануудын нэгийг ч тайлалгvй орхижээ
Хэн нэгний зvрх шархалсныг ажингуутаа
Хээв нэг нэмж зовоохоос буцахгvй юм
* * *
Шаналж бvv цурхир, бидэнд сонгох эрх заяагаагvй
Шалчийтлаа уйллаа ч, эс уйллаа ч vхэх нь гарцаагvй
Шавар болох тавилантай бидний цэцэрхдэг толгойг
Шаварчин ваарчин маргааш хөлөөрөө дэвсэлнэ
profile