Яруу найрагч, сэтгүүлч Цээнзэнгийн Галбадрах

Уул шигээ байж чадсангүй


Дулаанд ч, хүйтэнд ч нэг л янзаар дүнхийх
Уулын хормойд төрсөн байтлаа
Дуулах, уйлахын алинд нь ч би
Уул шигээ байж л чадсангүй.

Хаварт ч, намарт ч нэг л янзаар цэлийх
Талын хойморт төрсөн байтлаа
Хайрлах, өширхөхийн алинд нь ч би
Тал шигээ байж л чадсангүй.

Салхитайд ч, нартайд ч нэг л янзаар долгилох
Нуурын хөвөөнд өссөн байтлаа
Санах, мартахын алинд нь ч би
Нуур шигээ байж л чадсангүй.
profile