Шөнө дунд шүлэг нойронд минь

Хүйт дааж айдас дагуулсан 

Хүсэл бадрааж сэрэл өдөөсөн

Аймшиг дагуулж арьс барзайлгасан

Алдарт өнөө Дракула

Хөнжилд минь шургаж

Хүзүүнээс минь хөл хүртэл

Хүйтэн үнсэлтээр намайг сэрээлээ

Айсан хэдий ч чамайг алдмааргүй

Хүйтэн хэдий ч хөнжлөө нөмөрмөөргүй

Ар нуруугаар минь тас тэврээд

Аймшигт илдээрээ хичнээн бүлсэн ч

Айгаагүй ээ би ердөө ч айгаагүй

Ахиад ахиад гэж хашигчмаар санагдсан

Аймшгийн тэр ертөнц рүү  чинь

Араас чинь дагаад явмаар санагдсан

Хүйтэн амьсгалаар хичнээн төөнөсөн ч

Хүслийн гал минь унтраагүй ээ

Хүний энэхэн ертөнцөөс тэгэхэд л

Хүүрээ аваад зайлмаар санагдсан    (lol)

profile