images (33).jpg

Залуу нас гэж юусан билээ?

Зам зуурын жаргал ч юмуу?

Замбуулин хорвоогийн учрал ч юм уу

Залуур жолоогүй цэнгэл  ч юм уу

Захирагдаа нь үгүй сэтгэл ч юм уу

Хүний орчлонд ганцхан тохиох

Хүслийн цагаан жигүүр ч юм уу

Хөөрхөн төрсөн хонгор чамтайгаа 

Хөгжилдөн жаргах диваажин ч юмуу?

Залуу нас гэж юусан билээ?


Хүй их орчлонгийн хар цагааныг мэдрээгүй мөртлөө

Хүний охинд хайраа өгсөн 16 нас минь

Хүүхдээрээ байж хүнд сэтгэлтэй болчихоод

Хүнээс ичиж өөрийгөө зовоож явсан 16 нас минь


Насан багын сэтгэл нэгэн охинд татагдаж

Нарт энэхэн орчлонд би хүнд хайртай болж

Цэцэглэж жаргаж явсан бага нас минь төгсөж

Цэнгэж наргиж явах алтан үе минь золгосон юм

Дурлал гэдэг энэ 6хан үсэг

Дураар эрхэлж байсан бага насыг хазаарлаж

Дуусашгүй эрч хүч залуу насыг 

Дуулим энэ орчлонд надад бэлэглэсэн юм

Балчир жаахан зүрхэнд оносон тэр сум

Багын хүсэл мөрөөдөлийг баллурдаж өгөөд явсан юм

Онгон жаахан зүрхэнд минь оносон тэр сум

Одтой адтай насны хайрын дуулийг эхлүүлсэн юм

Хүний амьдралын жам ёс

Хүмүүн байгалийн хууль ёсоор 

Хүссэн ч хүсээгүй ч энэ үедээ

Хүүхэд насаа гээж орхисон

Баяр хөөрөөр өнгөрүүлсэн тэр сайхан өдрүүдэд 

Бага нас минь надад баяртай ч гэхгүй явсан

Ороо бусгаа ертөнцөд онгон сэтгэлээ шархлуулж 

Омголон залуу нас руу өөрөө ч мэдэлгүй орсон юм

Өр зүрхэндээ гэнэн хайртай 

Өрөвчхөн сэтгэлдээ бяцхан гунигтай

Өөдрөг санаандаа өчнөөн хүсэлтэй

Өргөсөн зул шиг бадамлан явсан юм

Зуун граммаар зүрхээ чангалж 

Зулцэцэг шиг охидыг өөртөө татаж 

Оргилуун сэтгэлээр жигүүрлэж явахдаа

Одтой насаа хайрлхагүй явжээ

Орчлон хорвоод би хайртай 

Оргилуун хүслэндээ бас хайртай

Охин чамдаа бүүр ч хайртай

Омголон явнадаа залуу насандаа


2."Залуу нас минь Залуу нас минь

Заяа тавилангаар чамтай учирлаа

Заавал ч үгүй туулах ёстой 

Замынхаа эхэнд би ирлээ"


Гал халуун залуу цагын

Ганцхан олдох заяаг атгаж

Гай тарих уу гавьяа байгуулах уу

Ганцхан надаас л шалтгаалах боллоо

Дурлал дарс дуулиантай үдэшлэг

Дур булаам сайхан бүсгүй

Дуу хуур наргиан цэнгээн

Дураар дургих эрх олдлоо

Эрдэм ном хичээл сурлага

Эрхэлсэн ажил хөдөлмөр бүтээл

Яаж явах мандах буурах нь 

Яалтчгүй надаас шалтгаалах боллоо

ЭЭж ааваа асрах үүрэг

Эрдэм ном сурах үүрэг

Эх орныхоо хойчыг залгах

Эрхэм үүрэг надад оногдлоо

Цог жавхаатай энэ л насандаа

Цоморлигоо нээсэн цэцэг шиг 

Цэвэр ичимтгий Монгол охинд

Цээжний хайраа өгсөндөө ....азтай


Хорвоо дэлхий цээжинд амтагдсан

Ховорхон тохиох халуун үедээ л 

Цаашдын амьдралынхаа зам мөрийг

Зөв гаргах нь чухал гэж  

Ухаант буурал аавынхаа захиасыг 

Одоо би биелүүлэх боллоо


Хүүхэд бүхэн гоц авьяасгүй

Хүн болгон математикч болдоггүй

Өрхөө татаж голомтоо залгаж

Өөрөөр чинь овоглох гэртэй болно шүү гэж

Асралт энэрэлт сайхан ээжийнхээ

Ариун сургаалийг биелүүлэх боллоо.


Өнө их баялаг түүхтэй 

Өстөнийг сөхрүүлж өрөвчхөнийг хүндэлсэн

Ухаант буурал өвөг дээдсийнхээ 

Удамыг залгах цаг ирлээ

profile