Бичлэгийн тоо 5,522
Хамаг олонд жаргал авчирна
Харин би гав ганцаар
Харуусал гунигаар сэтгэлээ шаналгана
Сэргэж бүгд цэцэглэдэг цагаар
Шимшрэн би юунд зовоов
Сэтгэл баясан итгэл хүлээмээр
Шиврээ борооноор юунд гутраав
Дусал бүхэн нь жаргал билэгдсэн
Дуутай насны нахны бороо
Стэгэлийн минь гунигыг сэргэтэл
Шиврэн шиврэн ороосой
Шиврэн шиврэх анхны борооноор
Чи минь наддаа ирээч
Ичингүйрэн байж чихэнд минь
Сэтгэлийнхээ үгийг шивэгнээч